Та iPhone 11 Pro Max-ыг ердөө 3,000 төгрөгөөр авмаар байна уу?

Twitter Print
2020 оны 11-р сар 03-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Та гар утсандаа ХААН Банкны Pass aппликэйшнийг суулгаж амжсан уу? Хэрэв тийм бол танд нэг сайхан мэдээ дуулгая. ХААН Банкнаас Pass ухаалаг түрийвчийг ашиглан тогтмол гүйлгээ хийж буй харилцагчдынхаа дунд iPhone 11 Pro Max гар утасны эзэн болох урамшуулалт аян зарлалаа. Урамшуулалт аян 11-р сарын 02-ны өдрөөс эхлэн орон даяар сар гаруйн хугацаанд үргэлжилж 12-р сарын 13-ны өдөр дуусах юм.

Энэ хугацаанд та ХААН Банкны Pass тэмдэглэгээ бүхий ПОС төхөөрөмж дээр Pass aппликэйшнээ уншуулан 3000 төгрөг болон түүнээс дээш дүнтэй гүйлгээ бүрдээ нэг тохирлын эрх авна. Тохирлын эздийг 14 хоног тутамд нэг удаа (2020.11.18, 2020.12.02, 2020.12.16) ХААН Банкны албан ёсны Facebook хуудсаар (Khan Bank) LIVE ашиглан тодруулж, нийт 12 харилцагч iPhone 11 Pro Max гар утасны эзэн болно.

Та Pass аппликэйшнийхээ гүйлгээний түүх хэсгээс худалдан авалтын үнийн дүнгээ шалган тохирлын эрхээ харах боломжтой. Мөн Pass аппликэйшний ‘Үйлчилгээний цэгүүд’ цэс рүү нэвтэрч Pass аппликэйшнээр худалдан авалт хийх боломжтой өөрт ойр байрлах худалдаа, үйлчилгээний байгууллагуудын байршлын мэдээллийг аваарай.

Pass аппликэйшний тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.