Таталт өгсөн хүнд анхны тусламж хэрхэн үзүүлэх вэ

Twitter Print
2019 оны 11-р сар 05-нд 12:31 цагт
Мэдээний зураг,

1. Хэн нэгэнд таталт үүсч байвал нэн тэргүүнд аюул учруулах зүйлсийг түргэн холдуулна. Хурц ирмэгтэй зүйл мөн халуун зүйлсийг яаралтай холдуулна.

2. Осолдогчийн толгой гэмтэхээс сэргийлж, толгойн дор зөөлөн зүйлс (алчуур хувцас гэх мэт) дэрлүүлж өгнө.

3. Хүзүү цээжийг боосон бариу хувцсыг тайлна.

4. Таталт тавигдсан тохиолдолд осолдогчийн амьсгалын зам болон амьсгалж буй эсэхийг шалгаад хажуугийн тогтвортой байрлалд оруулна.

5. Осолдогчийн хажууд амьсгал, зүрхний үйл ажиллагаа болон хариу үйлдэл үзүүлж буй эсэхийг шалган эмнэлэгийн тусламж хүлээнэ.

АНХААРАХ ЗҮЙЛС:

- Татаж буй осолдогчийн таталтыг хориглож болохгүй.

- Таталт зогсоод 10 минут болоход осолдогч сэрэхгүй бол яаралтай эмнэлэгт хүргэ

- Биеийн аль нэг хэсэг гэмтсэн бол тусламж үзүүлнэ.

Эх сурвалж: МУЗН Анхны тусламжийн сургалт

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.