Багшийг ингэж хүндэлдэг ажээ

Twitter Print
2019 оны 10-р сар 04-нд 12:25 цагт
Мэдээний зураг,

“Хамт ажилладаг япон багшаасаа нэг удаа “Танай багш нарын баяр хэзээ болдог вэ. Яаж тэмдэглэдэг вэ?” гэж асуусан юм. Гэтэл мань эр намайг гайхаж харснаа “Манайд багш нарын баяр гэж байдаггүй” гэдэг юм байна. Би энийг нь сонсоод бүүр ч гайхчихав.

“Ийм мундаг өндөр хөгжилтэй орон байж багш хүн, багшийн хөдөлмөрийг хүндэлдэггүй, хачин юм аа?” гэж бодогдож байна. Ажил тараад Ямамото багш намайг гэртээ урив. Ингээд хамтдаа метронд суулаа.

Ид хөл хөдөлгөөнтэй цаг тул суух суудал олдсонгүй, зогсож, чихэлдэж явав. Тэгтэл хажуугийн суудалд сууж явсан өвгөн надад суудлаа тавьж өгдөг юм байна. Настай хүнд хүндлүүлсэндээ гайхаад сууж чаддаггүй, гэтэл өвгөн “Суу суу” гэсээр байгаад суулгачихлаа. Метроноос гараад, өвгөний яагаад тэгсэн учрыг Ямамотогоос асуувал “Тэр хүн чиний энгэрт байгаа тэмдгийг харж багш гэж таниад хүндэлсэн нь тэр” гэж байна.

Би Ямамото багшийнд анх удаа очиж буй тул айлд хоосон орохоос санаа зовж, дэлгүүрээс чихэр жимс авъя гэж санаад Ямамотод хэлбэл “Хөнгөлөлттэй үнээр багш нарт үйлчилдэг дэлгүүр ойрхон бий” гэнэ. Би гэдэг хүн бас л гайхаж “Багш нарт үйлчилдэг дэлгүүр ий?” гэж лавлавал Ямамото “Японд багш шиг хүндтэй хүн, багшийн ажил шиг хүндтэй ажил байхгүй. Худалдаа наймааны улс дэлгүүрт нь багш ороод ирвэл хөл алддаг” гэж байх юм.

Багшийг дээдэлж хүндэлдэг япончуудын ёсыг би энэ улсад байхдаа бишгүй үзсэн билээ. Метронд гэхэд л багш нарын суудаг суудал гэж байна. Нийтийн унаанд тийз авах болбол багш нар дарааллын өмнүүр үйлчлүүлнэ. Багш нарт тусгайлан үйлчилдэг дэлгүүр зөндөө. Ийм байхад багш нарт тусгай баяр наадмын хэрэг гэж үнэхээр үгүй л юм даа”.

Бат-Амгалан Буянжаргал

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.