Гурван их аваргатай башёгийн тасалбар зарагдаж дуусчээ

Twitter Print
2014 оны 04-р сар 22-нд 11:52 цагт
Мэдээний зураг,
 

Японы мэргэжлийн сумогийн нацу башё Токио хотын “Кокүгикан” ордонд ирэх сарын 11-нээс 25-ны хооронд болно. Харин бөхчүүдийн чансаа буюу банцүкэ энэ сарын 24-нд гарах юм. 2001 оноос хойш анх удаа гурван их аварга барилдах хаврын башёг үзэх хүмүүсийн тоо маш ихээр нэмэгджээ. Үүний нэг илрэл нь нацү башёгийн сүүлийн өдрийн барилдааны тасалбар нэг хоногт зарагдаж дуусчээ. Тасалбар зарж буй газар 700 гаруй хүн хоносон тухай “The Sumo” сонинд бичсэн байна. Харин энэ тухай сумогийн холбооны удирдлагаууд хэлэхдээ “Ирэх сарын башё үнэхээр сонирхолтой болно. Гурван их аваргатай тэмцээнийг бид ч гэсэн хоног тоолон хүлээж байна” гэжээ.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.