Сархад нунтаг төлөвт шилжлээ

Twitter Print
2018 оны 04-р сар 22-нд 10:57 цагт
Мэдээний зураг,

Нунтаг сархад гэж та дуулсан уу? Америкийн тамхи, согтууруулах ундаа худалдааны татварын товчооноос (Alcohol and Tobacco Tax and Trade Bureau, TTB) худалдаанд гаргахад зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүний жагсаалтад нунтаг сархад оруулжээ. Энэ мэдээ хүнсний үйлдвэрийнхэний хувьд ч цочирдом явдал болсон аж.

Тиймээс ирэх намар гэхэд архи, ром, тэрчлэн мохито коктейл, "Маргарита", "Космополитен", "Нимбэгийн мөс" зэрэг 100 граммаар савласан сархадыг Palcohol гэх ("powdered alcohol" буюу "нунтаг алкоголь") брэндийн дор худалдаанд гарах юм байна. Нунтаг сархадыг харин хэрэглэхэд хялбархан аж. Ус, ундаа гэх мэт согтууруулах төрлийн биш шингэнд хийж хольж хутгахад л хангалттай гэнэ. Lipsmark компаниас тэмдэглэж байгаагаар нунтаг сархадыг хоолондоо хольж хүртэл болно, харин үнэртэж огт болдоггүй байна.

Энэ шинэ бүтээгдэхүүнийг аливаа ёслолын үйл ажиллагаа, найр цэнгээн, албан газарт авч орж болох хэдий ч архи зардаггүй, хэрэглэж болдоггүй газар авч явахыг хориглох аж.(The Washington Times) Lipsmark компанийн анхааруулсанаар бол Palcohol сархадыг өөртөө согтууруулах ундаа авч орохыг зөвшөөрсөн газруудад л хэрэглэж болох бөгөөд өсвөр насны хүүхдүүдэд уулгах, худалдаалахыг хориглоно.

Palcohol бүтээгдэхүүн удахгүй худалдаанд гарах бөгөөд энэ хугацаанаас өмнө олонд танилцуулах, бүр сэтгүүлчид болоод бизнес хамтрагч нартаа хүртэл сонирхуулахыг хориглосон байна. Нунтаг сархад үйлдвэрлэлийн арга ажиллагааны нууц зохиогчийн эрхээр хамгаалагдсан бөгөөд  Марк Филлипс гэгч анх санаачилсанаараа эрхийг эзэмшдэг аж.

Филлипс гэхдээ энэ төрлийн бүтээгдэхүүнийг анх санаачилсан хуулийн этгээд биш, 2007 онд Нидерландын эрдэм шинжилгээний нэгэн хүрээлэнд яг ийм бүтээгдэхүүн анх гаргаж авч байсан байна. Зохион бүтээгчид анхны энэ бүтээлийг "Booz2Go" гэж нэрлсэн бөгөөд 20 граммаар савласан сархадаа 1-1,5 еврогоор үнэлж, залуучуудад зориулан худалдаанд гаргаж байжээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: etugen68@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.13.179) 2014-04-22 12:01
      • 0
      • 0

      Хэ, манайд ороод ирвэл ёстой баллах юм байна. Нэх л их ундаа барьсан хүмүүс болох байх даа. ккккк

      Хариулах