Генерал Б.Баярмагнай: Би Үндэсний фронтоо орхиогүй

Twitter Print
2019 оны 11-р сар 11-нд 13:53 цагт
Мэдээний зураг,

Ард түмний эв нэгдлийг хүндэтгэнэ хэмээн хэдэнтээ тангараг өргөсөн генерал Б.Баярмагнай “шаардлагатай бол цэргийн эргэлт хийнэ”, “УИХ-ыг тараах хэмжээний том жагсаал зохион байгуулна” гэх зэргээр ард иргэдийг турхирч уриалан дуудсан.

Харин өөрийг нь шүүмжилсэн сэтгүүлчдийг бүлэглэлд үйлчилсэн, хөлсний гэх зэргээр гоочилж байсан нь саяхан. Гэтэл сүржин гэгч нь гарч ирээд эцэстээ “цэргүүдээ орхих”-оо тэр мэдэгдэв. Тэрбээр “Монголын үндэсний фронт” хөдөлгөөний тэргүүн бөгөөд өнгөрсөн баасан гарагт Сүхбаатарын талбайд “Эх орон дуудаж байна” гэх жагсаалыг зохион байгуулсан. Жагсаалд оролцогчид сэтгүүлч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлэхээс эхлээд Төрийн ордныг бүслэх зэргээр зохисгүй авирлаж байсныг эх сурвалж мэдээлж байв. Гэтэл тэргүүн нь өөрийн цахим хуудастаа фронтынхоо тэргүүн шугамыг орхиж буйгаа албан ёсоор зарласан юм.

Хошууч генерал Б.Баярмагнай “Миний бие ар гэрийн шалтгаанаар Монголын үндэсний фронтын ажлаас удаан хугацаагаар хөндийрч байгааг үүгээр мэдэгдэе. МҮФ-ыг Монголын төр, ард иргэд хүлээн зөвшөөрөгдөх хүртэл хэмжээнд хамт явсан фронтын нөхөддөө баярлалаа” гэсэн байв.

Харин өнөөдөр сэтгүүлчдэд "Би фронтоосоо гараагүй. Хадам хөгшний бие муудаад сахиж байна" гэх тайлбар өгчээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.44.178) 2019-11-12 09:19
      • 0
      • 0

      Eh oron ard tumnii tuluu uneheer zutgesen yum iim shaltgaar bolih sonin l yum bna ene shou baisan gej uu hun gej sonin yum daa

      Хариулах

    • zochin

      (202.55.188.40) 2019-11-11 14:48
      • 0
      • 0

      Xadam hugshin chini Ard irgedee hamgaalhiin hereggui namaig sahin hamgaal gee yu. Ehner chini etseg ehee asarch chaddaggui erhiin teneg uu. Iim archaagui baij tom ym yrij ungas aldah hereggui. Ug ni Er hun zorisondoo Emeelt mori haraisandaa gedeg sen.

      Хариулах

    • зочин

      (202.55.188.37) 2019-11-11 09:24
      • 0
      • 0

      худалч хуурмаг л байхгүй юу даа яагаад хийрхээд ард түмнээ дэвэргээд байсан юм бол.нэг их тэмцэгч гарч ирсэн нь худлаа л байждээ.эндээс олон түмэн минь ийм улсыг бүү дагаж дарви гэдгийг харууллаа.их мөнгө аваа биз

      Хариулах

    • Зочин

      (59.153.114.16) 2019-11-11 01:43
      • 0
      • 0

      Tegjil taarna

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.234) 2019-11-10 23:16
      • 0
      • 0

      Мөнгө авчихажээ

      Хариулах

    • Иргэн

      (192.82.72.173) 2019-11-10 22:14
      • 0
      • 0

      Ард түмнийг турхирч турхирчихаад цэргийн гeнeрал хүн байж төрийн эргэлт хийхийг оролдсон хэрэгт орно гэж айгаад арьсаа хамгаалахд гарчихлаа

      Хариулах

    • Зочин

      (202.9.43.233) 2019-11-10 15:11
      • 0
      • 0

      өнөө цугласан гарууд нь бүтэхгүй гарууд байсан байхоо. Тэгээд л лай гэж бодоо биз ххэ

      Хариулах