Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын суурин дээр 15давхар барилга барина

Twitter Print
2014 оны 04-р сар 22-нд 10:41 цагт
Мэдээний зураг,
 

"Асар өргөө” ХХК Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хуучин барилгыг буулгаж оффис-үйлчилгээний барилга барихаар концессын гэрээ байгуулжээ.

Уг барилгыг анх 1946 онд барьснаас хойш өнөөг хүртэл их засвар хийгээгүй байна. Барилгын хийц, бүтээц, инженерийн шугам сүлжээний одоогийн төлөв байдал нь, барилга байгууламжид тавих шаардлагыг хангахгүй,  ажиллах орчин нөхцөл хангалттгүй болсон тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу барилгыг буулгахаар болжээ. Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын хуучин барилгын суурин дээр хоёр давхар автомашины зогсоолтой нийт 12 150 м2 талбай бүхий 15 давхар барилга босох аж. “Асар өргөө” ХХК  барилгын ажлыг өөрийн хөрөнгөөр гурван жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах юм байна. Шинээр барьсан барилгын 4 114 м2 талбайг үнэ төлбөргүйгээр Нийслэлийн өмчид шилжүүлэн, үлдсэн талбайг өмчлөн ашиглахаар концессын гэрээнд тусгажээ. 

Д.Энхтүвшин

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: eegii1967@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.