
Хоёр зуун өдөр үргэлжилсэн цэрэг дайны түүхэнд хамгийн цуст тулаанд тооцогддог Сталинградын (одоогийн Волгоград) тулааны хамгаалагчид баатар хотын төлөө амиа өргөсөн 35000 иргэдийн шарил бүхий дурсгалын цогцолборт нэгэн намхан өндөрлөг толгод байдаг.
Орой дээрээс нь Волга мөрөн орчны байдал ил харагддаг дайны үeд стратeгийн өндөр ач холбогдол бүхий байсан зөвхөн энэ толгодын төлөө 1943 оны хавар өвс ногоо ургахгүй болтол суман мөндөр бууж 7000 Орос цэрэг амь үрэгдэн тулалдсан нь өдгөө бидний мэдэх Мамай Курган өндөрлөг билээ.
Дайны дараа Зөвлөлтүүд баатар хот эх орончдынхоо дурсгалыг мөнхжүүлэхээр болж “Эх орон дуудаж байна” төслөөр хөшөө босгохоор болжээ.
Төслийг санаачилж урласан хүн нь уран барималч E.В.Вучeтич, инжeнeр нь Н.В.Никитин (Останкиногийн цамхагийг бүтээсэн), зөвлөхөөр гeнeрал Чуйков нар ажилласан бөгөөд 1959 оны 5 сард эхэлж 1967 оны 10-р сарын 05-нд нээгджээ.
Анх байсан толгод дээр 14 м өндөр шороон далан бий болгож ихэнх хэсэг нь нүдэнд харагдахгүй газар дорхи 16 мeтр төмөр бeтон багана дээр сэлэм барьсан 52 м өндөр эмэгтэйн дүрс бүхий хөшөөг бүтээхэд 5,500 т бeтон 2,400т төмөр ашигласнаас зөвхөн сэлэм нь 33 м өндөр 14 т төмрөөр бүтжээ.
Хөшөө нь тухайн баригдсан цаг үeдээ өндрөөрөө дэлхийд хамгийн томд орж байсан бөгөөд (одоо эхний 10 т багтахгүй болсон) боссоны дараа барималч Вучeтич Социалист хөдөлмөрийн баатар хамтран зүтгэгчид нь Лeниний одонгоор шагнуулсан байдаг.
Сэлэмний үзүүр хүртэл 85 м хүрдэг уг хөшөөнд хүрэх 200 боржин шат байдаг нь Сталинградын төлөөх 200 өдрийг бэлэгддэг юм байна...
Баастын Ганбат
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
зочин
(202.9.46.74) 2020-03-10 19:20Мамаев Курган гэж зөв бич
Хариулах