Бага насанд нь баллуур бүү хэрэглүүлээрэй

Twitter Print
2020 оны 09-р сар 07-нд 15:46 цагт
Мэдээний зураг,

Хүүхэд гар зүгшрээгүй, жигдрээгүй үедээ баллуур хэрэглээд хэвшчихвэл баллахдаа анхаараад хийж байгаа зүйлдээ итгэлтэй санаачлагатай байхгүйгээс гадна гараас нь юм гарахгүй, цаашдаа ӨӨРТӨӨ ИТГЭЛГҮЙ болох ч сөрөг магадлал бий. 

Угтаа хүүхдийн зурсан нэг зураас, илүү гарган будсан хэсэг талбай ч буруу биш. Хүүхэд зөв буруу зурж будаж байгаад гар нь зүгшрээд ирдэг. Гар нь зүгширсэн хүүхэд цэвэр зурж буддаг болно. Тэр үедээ өмнөх зургаасаа өөрийн өөрчлөлтөө харж харьцуулж ахицаа үнэлж сурдаг. Өөрөөр хэлбэл цэвэр болон цэвэр биш бичсэнээ харьцуулж хараад санаачлагаараа, анхнаасаа зөв цэвэр бичиж, зурахыг эрмэлздэг болно. 

Алдсан муухай болсноо баллахгүй, арилгахгүй бол хүүхэд анхнаасаа сайн бодож байж зурж, бичиж, хийнэ. Энэ нь аливааг төлөвлөдөг, алдсан ч хамаагүй гэж бодох биш алдахгүйн тулд хичээдэг болох гэх мэтчилэн хүмүүжлийн ч чухал ач холбогдолтой байдаг шүү. Арилгагч, баллуурыг IV ангиас дээш хэрэглэхэд тохиромжтой.

Г. Төмөрзаяа

Хөөрхөн шар шувуу” сургалт судалгааны төвийн үүсгэн байгуулагч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.