Хүн лекц сонсохдоо хамгийн бага буюу тавхан хувь л ойлгодог

Twitter Print
2021 оны 12-р сар 10-нд 11:27 цагт
Мэдээний зураг,

Энэ зургийг гадаад хуудаснаас орчуулаад хийчихлээ. Жижиг юм шиг хэрнээ энэ их чухал зүйл шиг санагддаг юм. Хүн лекц сонсохдоо хамгийн бага буюу тавхан хувь, харин бусадтай хэлэлцэх, практик дээр ажиллах, бусдад заах зэргийг хийж байхдаа тэр сэдвээ хамгийн сайн ойлгодог. Энэ бол нотлогдсон зүйл.

Гэтэл манай их дээд сургуулиудын хувьд бараг 4-н жил хэрэгтэй үгүй нь мэдэгдэхгүй лекц гэж баахан юм бичүүлсээр байгаад хамгийн сүүлд болсон болоогүй нэг дипломын ажил бичүүлээд төгсгөдөг. Мэдээж юм сайн сураад төгсөж байгаа хүүхдүүд зөндөө байгаа, гэхдээ ихэнхи нь тийм биш. Боловсролын салбарын бүтэц, бодлоготой маш их холбоотой. Дээрээс нь хүүхдүүдээ ямар ч хамаагүй дээд боловсролтой болгох гэсэн эцэг эхчүүдийн хүслийг ашиглаж энэ салбараас ашиг горилогсод маш их болсон. Үүнээс үүдэн чанаргүй боловсролын тухай сүүлийн үед маш их яригдах болсон.

Би энд ингэж бичээд энэ салбарын бодлогыг өөрчилж чадахгүй. Харин сошиал орчны багш найзууд маань үүнийг анхаарч, зөвхөн лекц уншаад байх биш, харин сурагч нартайгаа ярилцаж, хөгжилтэй байдлаар ойлгуулж, бодит жишээн дээр харуулж, өөрсдөөр нь бас бусдад нь заалгах зэргээр улам илүү үр дүнтэй байх талаас нь ажиллаасай хэмээн хүсэж байна. Та бүхэн бол улс орны хамгийн том капитал болох "хүн"-ийг үйлдвэрлэж буй маш том хөрөнгө оруулагч нар юм шүү, багш нар минь.

Э.Нэргүй

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.