
Крымийн салан тусгаарлалт зарим талаар гай дагуулсаар байх аж. Америкчууд Аляскийг Орост эргүүлэн өгөх болвол юу болох нь мэдээж ойлгомжтой. Гэтэл Аляскийг Оросод нэгтгэх тухай “online” санал асуулга АНУ-ын засаг захиргааны цахим хуудсанд хүртэл тавигджээ. Нийт 100 мянган санал хураавал “харж үзэж, авч хэлэлцэж болох” эрх зүйн орчин бүрдэх ёстой гэж үзэж байсан энэ санал асуулгын эцсийн хугацаа дөрөвдүгээр сарын 20-нд дуусч зохих хэмжээний санал бүрдүүлж чадаагүй учир цахим хуудаснаас авсан байна. Гэвч энэ хугацаанд 42 мянган хүн саналаа өгч амжижээ.
Уг баримт бичигт тэмдэглэснээр бол нэгэн мянган жилийн өмнө славянчууд тэнгисийн хүзүү хоолой гатлан (одоогийн Берингийн хоолой) хойд мөсөн далайн эрэг дагуу суурьшсан, энэ үед алеутууд Алеутын хойгийг эзлэн аж төрж байв. 1729-1735 оны үед Аляскад анх хөл тавьсан оросын анхны хүмүүс бол "Гэгээн Гавриил" хөлөг онгоцны багийн гишүүн, газрын зураг зүйч Михаил Гвоздев болон онгоцны штурманы туслах Иван Федоров, судалгааны багийн гишүүн Афанасий Шестаков, Дмитрий Павлуцкий нар байсан аж.
Энэ сонирхолтой баримтад хөтлөгдсөн бараг 8000 хүн эхний хоёр өдөр саналаа өгсөн бол дараах өдрүүдээс нь санал цөөрсөөр төлөвлөсөн үр дүнд хүрч чадаагүй байна. Аляскийг нэгтгэх санал асуулгад Оросын ерөнхийлөгч Путиныг хүртэл шууд утсаар холбогдон оролцуулсан бөгөөд тэрээр үүнд наргиан болгон: "Фаина Ивановна, танд Аляск ямар хэрэгтэй юм бэ? Бид хойд туйлын улс орон шүү дээ. Манай нутаг дэвсгэрийн 70% хойд болон туйлын чанад бүсэд хамаарагддаг. Аляск мэдээж бөмбөрцгийн өмнөд хэсэг биш биз дээ? Тиймээс тэнд ч бас хүйтэн, тэгэхээр ингэж халуурхаад яахав" хэмээн хариулсан аж.
АНУ-ын ерөнхийлөгч муж улсуудаа таслан хуваах асуудлыг мэдээж шийдэж чадахгүйтэй нэгэн адил шууд санал асуулга ч (оnline petition) зохих үндэслэлтэй баримт бичиг болж дөнгөхгүй. Цагаан ордноос уг санал асуулгад 100 мянгаар босго тавьсан явдал мэдээж үндсэн хуулийн заалт ёсоор хүний эрхийг дээдлэх асуудалд дараа нь тодорхой тайлбар өгөх боломж олгож байгаа аж. "Оддын дайн" кинон дээр гардаг гараг хоорондын дайнд ялалт байгуулах "Үхлийн од" машин АНУ-д шаардлагатай байж болохгүй юу? Үүнд хэдий хэр хөрөнгө шаардлагатай вэ?” гэсэн асуудалд цагаан ордон тухайн үедээ тайлбар өгч байсан түүхтэй.
АНУ-ын муж улсуудыг салган тусгаарлах асуудал ч шинэ содон зүйл биш. Умард болон Өмнөд Каролина, Алабама, Теннесси, Жоржиа, Флорида, Техас болон Луизиана муж улсууд өөртөө засан тохинох эрхтэй болох тухай асуудал ч урьд нь яригдаж эсэргүүцлийн жагсаал цуглаан болж байсан. 2012 оны арваннэгдүгээр сард Техас муж улс АНУ-ын бүрэлдэхүүнээс гарах тухай санал асуулга цагаан ордны цахим хуудсан дээр явагдаж байсан билээ. Энэ уриалгад 125 мянган хүн нэгдсэн бол Америкийн засаг захиргаа хариуд нь "АНУ-ыг үндэслэн байгуулсан эцэг өвгөд маань хүртэл нэгдсэн улсаас салан тусгаарлах тухай зүүдлээ ч үгүй" гэж амыг нь барьж байсан удаатай.
Оросын Америкийн тухайд Оросын цагаан хааны эзэнт гүрэн Аляскийг Америкт худалдахаас өмнө Аляск болон Алеутын арлууд, Номхон далайн эрэг дагуух Александровын тохойг эзэмшин зөвхөн ан гөрөөгөөр төрийн албан гувчуур залгуулж байсан түүх бий. Зарим эх сурвалж мэдээгээр 1648 онд Семен Дежнев гэгчийн удирдсан экспедиц анх худалдааны тосгон байгуулж байсан бол үүнээс өмнө XVIII зууны дунд үед Витус Берингийн экспедиц энэ хязгаараар зорчиж явсан мэдээ байдаг.
1802 оноос Оросын Америкийн үндсэн нийслэл нь Ново-Архангельск гэх хот байсан бөгөөд, Эрхүү хотноо төвлөрсөн Орос-Америкийн худалдааны компани засаг захиргааг нь барьж байжээ. 1824 онд Орос, Америк, Их Британийн эрхийг хязгаарласан Орос-Америкийн конвенц баталсаны дараа 1867 онд Орос Америкт 1,5 сая дөрвөлжин км газар нутгийг 7,2 сая доллароор зарсан билээ. 147 жилийн өмнөх энэ гэрээг гуравдугаар сарын 30-ны өдөр англи, франц хоёр хэл дээр үйлдэж гарын үсэг зурсан бол орос хэл дээр бичсэн гэрээний хувь байдаггүй байна.
Хачин сайхан тохироо бүрдсэний улмаас Крымийг тусгаарлан авсанд омойж омтгойрсон Фаина Ивановна мэтийн хөөргөн Оросууд харин тэднээс эргүүлж нэхэх газар нутаг олон бий гэдгийг үл анзаарах дүр үзүүлэх бөлгөө.

E-mail: etugen68@yahoo.com
Утас: 76110303, 76110505
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(182.160.43.139) 2014-04-22 20:33крым бол украины нутаг дэвсгэр...
Хариулах