Бухнууд эхний тулаанд ялагдал хүлээлээ

Twitter Print
2014 оны 04-р сар 21-нд 17:28 цагт
Мэдээний зураг,
Энэ сарын 20-нд эхэлсэн NBA-ийн плей-оффын нэгдүгээр шатанд учраа таарсан “Чикаго Буллз”-“Вашингтон Визардс” багуудын эхний тоглолт боллоо. “Юнайтед” спортын ордонд болсон уг тоглолтонд Нийслэлийн баг 102:93-аар өрсөлдөгчөө буулган авахад Д.Нинэ чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Цагтаа “Денвер Нагеттс”-ийн гол тоглогч байсан тэрээр “Вашингтон”-д ирээд ч лидер нь болж чаджээ. Энэ удаа Д.Нинэ 24 оноо, 8 удаа самбараас бөмбөг авсан бол Т.Ариза 18 оноо, Ж.Уолл 16 оноо, М.Гортат 15 оноо, 13 удаа самбар гүйцэтгэж дабль-дабль хийсэн. Харин талбайн эздээс долоон тоглогч нь 10-аас дээш оноо авч жигд тоглолт үзүүлсэн ч сулхан өрсөлдөгч гэж тооцоолсон “Алиа салбадай” нарт хожигдлоо. Чикаго хотын залуусаас К.Хайнрич, Ти Жи Агустин 16 оноо, Ж.Батлер 15 оноо, Т.Гибсон 12 оноо, К.Бузер, М.Данливи 11 оноо, төвийн тоглогч Ж.Ноа 10 оноо, 10 удаа самбараас бөмбөг авч дабль-дабаль хийсэн байна.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.