Бургерийн махыг хэрхэн амтлах вэ

Twitter Print
2019 оны 11-р сар 30-нд 12:28 цагт
Мэдээний зураг,

Бургерийн махаа сайхан амталсан байхад бусад нь бэлэн бүтээгдэхүүн тул таны бэлтгэх бургер төгс амттай болно.

Орц: Ус – 3 халбага

Гахайн татсан мах – 500 гр

Үхрийн татсан мах – 500 гр

Төмс – 3 ширхэг

Сонгино – 3 ширхэг

Талх – 150 гр

Өндөг – 1 ширхэг

Сүү – тал аяга

Гич – нэг халбага

Давс, хар перец – амталгаагаар

Бэлтгэх арга: 

Эхлээд махнуудаа татаж бэлтгэнэ. Одоо сонгиноо жижиглэн хэрчиж, төмсөө үрж бэлтгээрэй. Үүнийгээ махтайгаа хольж ахин машиндана. Талхаа сүүндээ хийж орхиорой. Талхаа зөөлөрч, бутармагц махан дээрээ хийж базна. Базсан махан дээрээ өндөг болон давс перецээ хийж амтлаарай.

Одоо базсан махаа жижиг жижиг хэсэгт тэнцүү хувааж, котлет хэлбэрт оруулж бэлтгээрэй. Котлетоо хайруулын тавганд хийж, хоёр талаар нь шарна. Одоо бага зэрэг ус хийж, хайруулын тавгаа таглаж, жигнээрэй. Ойролцоогоор 10-20 минут жигнэхэд хангалттай. Ингээд таны амттай бургерийн мах бэлэн болох юм. Зөөлхөн бас амттай. Мөн та энэ аргаар зөвхөн бургерийн мах бэлтгэх бус, котлет хийхдээ ч ашиглаж болно.

Mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.