Алтан аяга /Буриад ардын үлгэр/

Twitter Print
2018 оны 04-р сар 12-нд 19:00 цагт
Мэдээний зураг,

Эрт урьд цагт Санад гэдэг нэг хаан байжээ. Хаан Санад хамаг ардынхаа хамт ус бэлчээр сайтай сайхан газар нүүхээр шийджээ. Нүүн очих газар нь тун хол гэнэ. Их нүүдлийн өмнө хаан хөгшин хүмүүсийг ал гэж тушаажээ. Хөгшчүүд замд саад болно. Нэг ч хөгшин хүн авч явахгүй, нэг ч хөгшин хүн амьд үлдэх ёсгүй! Миний үгийг зөрчсөн хүнийг хатуу шийтгэнэ! гэж зарлигджээ.

Хүмүүст хичнээн хэцүү байсан ч хааныхаа зарлигийг зөрчиж зүрхэлсэнгүй. Ард олон хаанаасаа маш их айдаг байжээ. Зөвхөн залуу эр Цэрэн л хөгшин эцгээ алсангүй. Эцгээ томоо богцонд хийгээд хаанд ч, хэнд ч мэдэгдэхгүй шинэ газар аваачна гэж шийджээ. Тэгээд тэнд юу л болбол болог гэж боджээ... 

Хаан Санад хамаг ардынхаа хамт их сүргээ туун өмнөөс хойд зүгийг чиглэн алс нутгийг зорин их нүүдлийн замдаа гарчээ. Цэрэнгийн эцэг ч морины нуруунд тохсон том богцонд нуугдан суугаад бас л нүүдэлчидтэй цуг явж байжээ. Цэрэн эцгээ хүн амьтнаас далдуурхан хооллож ундлан, харанхуй шөнө богцноос нь гарган биеийнх нь чилээг гарган явсаар байв гэнэ. Тэгж явсаар тэд нэг их тэнгисийн захад иржээ. Хаан Санад энд хоноглоё гэжээ.

Хааны нэг түшмэл тэнгисийн эрэгт зогсож байгаад гэнэт тэнгис дотор ямар нэг юм гялалзахыг олж харжээ. Дахин хянамгайлан хараад энэ нь маш гоёмсог хэлбэртэй алтан аяга болохыг үзжээ. Тэгээд хаандаа очин тэнгисийн ёроолд үнэт алтан аяга хэвтэж байна гэж хэлжээ. Хаан Санад шууд л алтан аягыг авчир гэж тушаажээ. Гэтэл өөрийн хүслээр тэнгисийн ёроол руу шумбах хүн олдсонгүй. Тэгэхээр хаан шавга татъя гэж тушаагаад эхлээд нэг хүн тэнгис рүү шумбаж гэнэ. Тэр хүн эргэж гарч ирсэнгүй. Ингээд хоёр дахь, гурав дахь, дөрөв дэх гээд олон хүн өндөр эрэг дээрээс ус руу үсэрчээ. Ингэсээр Санад хааны олон иргэд тэнгисийн ёроолд амь алдав. Харин цэвдэг сэтгэлт сувдаг хаан санаснаасаа буцсангүй. Хааны зарлигаар дуулгаварт ардууд нь нэг нэгнийхээ араас ус руу орж үхсээр байжээ.

Тэгтэл залуу эр Цэрэнгийн ус руу орох ээлж болжээ. Цэрэн эцэг дээрээ ирэн эцэгтэйгээ салах ёс хийж, Эцэг минь, баяртай! Та бид хоёрын үхэх цаг болжээ гэхэд эцэг нь юу болсон, яасныг асуужээ. Цэрэн тэнгисийн ёроолд байгаа алтан аягыг авахаар ус руу орох миний ээлж боллоо. Урьд нь орсон хүмүүсээс хэн нь ч эргэж гарч ирээгүй, тэгэхээр би ч гэсэн эргэж ирэхгүй биз ээ. Харин таныг эндээс олоод хааны зарц нар алчихна даа гэв. Өвгөн эцэг нь энэ бүгдийг сонсоод, Ээх, та нар ингээд цөмөөрөө усанд   живж үхээд, хэн ч алтан аягыг авчирч чадахгүй дээ. Алтан аяга тэнгисийн ёроолд биш, тэр уулын оройд байгаа юм. Тэнгисийн захад байгаа өндөр уулыг харж байна уу? Та нарын харсан чинь зөвхөн усанд туссан  тусгал  дүрс нь байхгүй  юу.  Та  нар  яагаад энэ тухай бодсонгүй вэ? Тэгвэл  би  одоо  яах вэ? гэж Цэрэн асуухад эцэг нь, Ууланд авирч гараад алтан аягыг хаанд авчир! Алтан аягыг олоход амархан, холоос гялалзаад харагдаад байна. Гэхдээ аяга авирч гарч боломгүй эгц хадан дээр байж магадгүй. Тийм бол чи хажуугаар явж байгаа янгируудыг үргээ, янгир ямаанууд гүйдэл дундаа аягыг унагаачихна. Харин чи харанхуй хавцал руу унахаас нь урьтаж барьж авна шүү гэж эцэг нь зааж өгчээ. Цэрэн тэр даруйхнаа уул өөд явжээ.

Уул өөд авирах хэцүү байлаа. Цэрэн бут бургаас, хурц чулуунаас татаж чангаан нүүр гараа шалбалж хувцас хунараа уржээ. Тэгээд их өндөрт авирч гарсан  хойноо нэг  гарч боломгүй хадан дээр гоёмсог алтан аяга байхыг олж харжээ. Тэр хаданд авирахын аргагүй ажээ. Тэгэхээр нь эцгийнхээ зааснаар янгир гарч ирэхийг хүлээн суусаар байв. Удаан ч хүлээсэнгүй, хэдэн янгир хадан дээр гараад ирж гэнэ. Янгирууд тайван зогсоод доош харж байв. Цэрэн байдгаараа чанга хашгиртал янгирууд айн хадан дээгүүр харайлдан гүйлдэж алтан аяга ч доргионд нь уначихлаа гэнээ. Аяга өнхрөн унамагц Цэрэн самбаачлан шүүрэн авав.

Тэгээд сэтгэл ханамжтай, баяртайгаар уулнаас буун хаандаа  алтан аягаа  аваачиж өгчээ. Хаан нь, 

-Чи энэ  аягыг тэнгисийн ёроолоос  яаж  авав? гэж гэнэ. Би энэ аягыг тэнгисээс биш тэр өндөр уулын орой дээрээс авчирлаа. Усанд зөвхөн дүрс нь л харагдаж байсан юм. 

Хэн чамд зааж өгөв? Өөрөө бодож мэдсэн гэж  Цэрэн  хариулж, хаан ч өөр юм асуусангүй. Маргааш нь хаан хамаг ардынхаа хамт цааш нүүжээ. Тэд явсаар байгаад нэг их өргөн цөлд иржээ. Нар хурцаар шарж өвс ногоо гандан ойр орчинд гол ус ер харагдахгүй байлаа. Хүн мал ундаасан цангаж, хааны тушаалаар хэдэн тийшээ хүмүүс яваад ус олохгүй, эргэн тойронд хатаж хагарсан хуурай газраас өөр юу ч байхгүй байлаа. Хүмүүс аймшигт ган гачигт автан яах, юу хийхээ мэдэхгүй болов... Цэрэн эцэг дээрээ сэмхэн очиж, 

-Усгүй,  одоо  яах  вэ?  Хүн  малгүй  цөм  хатаж үхэх нь гэж асуужээ. Өвгөн, Гунжин үнээг дагаад яв, тэгээд нэг газар зогсоод үнэрлээд унана, тэр газар нь ух гэжээ. 

Цэрэн нэг гунж гаргаад тал руу хөөчихсөн чинь явж явж нэг газар очоод халуун газрыг үнэрлэлээ гэнээ. 

Энд ухаарай гэж Цэрэн хэлж хүмүүс ч яаран ухвал нэг их  булаг ундран оргилжээ.  Цэвэр хүйтэн тунгалаг ус  газар дэлхийг   ундаалж хүн малгүй цангаагаа тайлж сэргэн сэхэв. 

Хаан Санад Цэрэнг дуудан, чи ийм хуурай газар хаана нь булаг байгааг яаж  мэдэв гэж асуухад, Цэрэн шинж тэмдгээр нь олсон гэжээ. Тэгээд тэд цаашаа нүүсээр олон өдрийн дараа нэг даваан дээр буудаллаад байтал шөнөжин бороо орж галыг нь унтраачихжээ. Нүүдэлчид яаж ч оролдоод галаа асааж чадсангүй. Даарч норсон хүмүүс яахаа мэдэхгүй сандралдаж байснаа холын нэг уулан дээр гал гарч байхыг харжээ. Хаан Санад ч одоохон явж гал авчир гэж зарлиг буулгаж, ард олон ч хааныхаа зарлигийг биелүүлэхээр ээлжлэн явжээ. Тэд цөм л өтгөн гачуур модны дор гал түлэн сууж байгаа анчныг олж тэндээс асаж байгаа цучил авсан боловч хэн нь ч гал авчирч чадсангүй. Цучил нь замдаа бороонд цохигдон унтарчихаад байж гэнэ. Хаан уурлан галд яваад авчирч чадаагүй хүн болгоныг алах ял тогтоожээ.

Цэрэнгийн явах ээлж болж, Цэрэн эцэг дээрээ очин, Одоо яах вэ?  Уулнаас  энэ хүртэл  галаа  яаж унтраахгүй авчрах вэ? гэж асуухад өвгөн, Асаж  байгаа цучил  битгий  ав, замдаа асаж дуусна, эсвэл бороонд цохиулчихна! Нэг сав  аваад  яв,  тэгээд  савандаа  асаж  байгаа  улаан нүүрс дүүрэн хийгээд ир. Тэр чинь  л гал болно гэжээ. 

Цэрэн эцгийнхээ зааснаар том саваар дүүрэн улаан нүүрс авчирч гал асаахад цөм баярлан хувцас хунараа хатаан  дулаацаж, хоол  ундаа   хийж  идэцгээжээ.

Хаан хэн гал авчирсныг мэдээд Цэрэнг дуудан загнажээ. Чи яаж авчирахыг мэдэж байсан юм бэ яагаад өдий болтол хэлэхгүй байсан юм бэ? Би өөрөө мэдэхгүй байсан...Тэгээд чи яаж мэдсэн юм бэ? Аан! Хаан Цэрэнг удаан шалгааж загнасаар байгаад үнэнийг нь хэлүүлжээ. Эцгийн зөвлөснөөр л би таны зарлигийг биелүүлж байсан гэжээ. Эцэг чинь хаана байна? Эцгээ би замын турш том  богцонд суулгаад нуугаад явсан. Тэгэхэд хаан эцгийгээ авчир гэж тушаагаад, энэ өдрөөс хойш хуучин зарлигаа би өөрчиллөө. Өвгөд хөгшид бидэнд тээр саад болохгүй юм байна. Тэд амьдралын их туршлага, мэдлэг, мэргэн ухаантай юм. Иймээс үүнээс  хойш бүү нуугд, бидэнтэй цуг яв! гэжээ.

Орчуулсан Ж.Оюунцэцэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Lexine

      (188.143.232.27) 2016-07-24 08:15
      • 0
      • 0

      I am so sorry! really, it is awful. At my stage of the game, I still have to take zofran. I tried not to the other week which ended with all of my lunch in the nearest trash can within minutes. it stinks. but it is worth it. i'm even ready for labor and I thought I'd never say that. but this post is old... so I'm hoping evteyrhing is subsiding. if not, just sending lots of hugs and loves.

      Хариулах