
Дэлхийн алдарт брэнд загварын ертөнцийн хүчирхэг орднуудын нэг Chanel өөрийн нэрийн чихэвч гаргахаар болжээ. Загварлаг дэгжин хувцас, цүнхтэйгээ хослуулан зүүх уг чихэвчийг Monster брэндтэй хамтран хийхээр болсон байна.
Хар савхин гадаргуутай, chanel-ийн лого бүхий гоёмсог чимэглэлтэй, дуугаралтын хувьд маш тод цэвэр, зүүхэд чихэнд эвтэйхэн зөөлхөн байх гэнэ. Уг чихэвчийг цөөн тоогоор худалдаанд гаргах ба 7500 ам.долларын үнэтэй худалдаалах аж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.