Ерөнхий сайдын “Рио Тинто” руу бичсэн захидал

Twitter Print
2014 оны 04-р сар 08-нд 11:12 цагт
Мэдээний зураг,
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Рио Тинто” группын Гүйцэтгэх захирал Сэм Уолшт албан ёсоор захидал бичсэнээ мэдэгдсэн. Захидалдаа юун тухай өгүүлсэн нь хүмүүсийн сонирхлыг татсаар байсан юм. Түүний захидал олон нийтэд ил болжээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг захидалдаа

Эрхэм хүндэт Уолш Танаа,

“Оюутолгой” хамтарсан төслөө дараагийн шатанд гаргахын тулд Монголын Засгийн газар өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд шинэ баг, шинэ хандлагаар чармайн ажиллаж буйг Ерөнхий сайдын хувьд тэмдэглэе. Бидний хамтын хүчин зүтгэлийн дүнд тодорхой ахиц дэвшил гарч буй хэдий ч “Оюутолгой” төслийн амжилттай хэрэгжилтэд дараагийн шатны ололт шаардлагатай хэвээр байна. Танай компани болон Монгол улсын хоорондын харилцааг улам бэхжүүлэх чухал үе шатанд бид хүрээд буй тул Танд ийнхүү шууд хандаж байна.

Өнгөрсөн 2013 онд Оюутолгойн үйлдвэрлэлийг эхлүүлсэн нь гайхалтай ололт, чухал үйл явдал болсон хэдий ч далд уурхайн бүтээн байгуулалтыг аль болох түргэн хугацаанд үргэлжлүүлэх нь манай Засгийн газар, Монголын ард түмний хувьд нэн чухал юм. Иймд бид хамгийн чухал төслийнхөө дараагийн шатанд хэрэгцээтэй санхүүжилтийг бүрэн дүүрэн дэмжих болно. Хоёр талын үр дүнтэй хэлэлцээрийн явцад “Рио Тинто”, “Эрдэнэс Оюутолгой” компанийн хооронд харилцан шийдвэрлэх ёстой тун цөөн асуудал үлдээд байгаа билээ. Энэ оны 2 дугаар сарын 19-нд “Рио Тинто”-д “Эрдэнэс Оюутолгой” компаниас илгээсэн захидалд дурдсанчлан, эдгээр асуудлыг олон улсын бизнесийн зохистой хэв журмын дагуу түвэггүй шийдвэрлэж болно гэдэгт итгэж байна.

Бид “Рио Тинто” компанийн талаар олон нийтийн дундах эерэг байр суурийг хадгалахыг чухалчилсаар ирсэн боловч Зээлдүүлэгчдээс зээлийн баталгааны хугацааг энэ оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хойшлуулахыг шаргуу хүссэн хэвлэлийн мэдээний саналыг эрхэм Jean Sebastian Jacques-ээс хүлээж авсан. Төслийн санхүүжилтийн хугацааг ийн уртасгаж байгаа итгэлтэй бус хандлагад харамсаж байна. Далд уурхайн ТЭЗҮ-ийг 2014 оны 2 дугаар улиралд боловсруулж дуусгах хэдий ч 3 дугаар сарын 31-нд зээлдүүлэгчдийн баталгааны хугацаа дуусахаас өмнө төслийн санхүүжилтийг эцэслэн шийдвэрлэх бүрэн эрхтэйгээр бид Улаанбаатар эсвэл Лондонд уулзалт хийж, далд уурхайн санхүүжилтийг нэн даруй шийдвэрлэхэд бэлэн байна.

Монголын Засгийн газар ил уурхайн амжилттай, хэвийн үйл ажиллагаа болон далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтэд бүрэн дэмжлэг үзүүлсээр байгаа билээ. “Оюутолгой” төсөл нь Монгол улс болон бидний “Рио Тинто”-той байгуулсан түншлэлд ч мөн адил чухал ач холбогдолтой. Манай хувьцаа эзэмшигчид, Монголын ард түмний тусын тулд бидний харилцаанд шинэ шат эхлүүлж, Оюутолгойг хөгжүүлэх цаг ирсэн гэдэгт итгэж байна.

Гүнээ хүндэтгэсэн, Н. Алтанхуяг гэжээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг уг захиаг 3 дугаар сарын 27-нд явуулсан байна. Уг захиагаа “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн дарга, тус компанийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал, мөн “Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх захиралд ч давхар илгээжээ.

 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: ding_ding48@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (173.206.202.18) 2014-04-21 21:49
      • 0
      • 0

      ERUNHII SAID ZAHIDAL BICHIH GOL ZARCHMUUDIIG MEDDEGGUI UM BNA.IIM ZAHIAND NAASHTAI HARIU AVNA GEJ BAIHGUI DEE.IIM ERUNHII SAID BAIH GEJ.YAMAR CHADVAR MUUTAI UM BE?

      Хариулах