Хятад улс ядуурлыг ядан дийлсэн хэмээн мэдэгджээ

Twitter Print
2021 оны 02-р сар 26-нд 11:55 цагт
Мэдээний зураг,

БНХАУ ядуурлыг ялан дийлсэн хэмээн тус улсын Ерөнхийлөгч Си Жиньпин мэдэгджээ. Тэрээр, "Хятадын Коммунист нам болон Хятадын ард түмэн хамтын хүчээр ядуурлыг ялан дийлж чадлаа." хэмээн онцолсон байна.

Ерөнхийлөгч Си Жиньпиний хувьд 2012 онд Хятадын төрийн тэргүүнээр томилогдохдоо ядуурлыг бууруулахын гол зорилгуудынхаа нэгээр дурдаж байсан билээ. Түүний хэлж байгаагаар сүүлийн 8 жилийн хугацаанд Хятадын засгийн газар 832 засаг захиргааны нэгж, 128 мянган тосгоны нийт 100 орчим сая иргэдийг туйлын ядуурлаас гаргаж чадсан байна . Уг түүхэн тэмдэглэлт үйл явдалтай холбоотойгоор зохион байгуулагдсан ёслолын арга хэмжээний үеэр Ерөнхийлөгч Си Жиньпин ядууралтай тэмцэх ажилд хувь нэмэр оруулсан албан хаагчдыг шагнажээ.

БНХАУ дахь Дэлхийн банкны захирал Мартин Райзер ядуурлаас гарсан дэлхийн нийт хүн амын ¾ нь БНХАУ-ын иргэд болохыг онцолж байсан юм. Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар 2000 онд тус улсын хүн амын дунд нэн ядуу иргэдийн эзлэх хувь 49.8 байсан бол 2019 онд энэхүү үзүүлэлт 0.6 хувь болтлоо буурчээ. Гэсэн хэдий ч олон улсын зарим ажиглагчид Хятад улсын эрх баригчдын тогтоосон нэн ядуу гэсэн тодорхойлолт нь эргэлзээтэй гэж үзэж байна. Тус улсад жилд 620 ам. доллараас бага орлого олох нь нэн ядууд тооцогддог аж.

Эх сурвалж: RBC.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.