Монгол Улсын гадаад өр 18920.6 сая ам.доллар болжээ

Twitter Print
2014 оны 04-р сар 21-нд 09:24 цагт
Мэдээний зураг,
Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 2013 оны 4-р улирлын гүйцэтгэлээр 18,920.6 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 23%-иар буюу 3,536.1 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Үүнд Засгийн газар болон Төв банкны гадаад өр 14 хувиар буюу 643.7 тэрбум ам.доллараар өсч, 5321.69 сая ам.долларт хүрсэн байна.

Харин хувийн хэвшлийн гадаад өр 27 хувиар буюу 2892.4 сая ам.доллараар нэмэгдсэнээр 13599 сая ам.доллар хүрээд байгаа аж. Гадаад өрийн дийлэнх хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлж байна. Харин Засгийн газрын гадаад өр Чингис бонд болон Самурай бондыг гаргаснаар өнгөрсөн онд огцом нэмэгдсэн юм.

Д.Энхтүвшин

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: eegii1967@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

- See more at: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.