О.Баасанхүү: ЖДҮДС-гийн зээлээр мөнгө угаасан үйлдлийг зарлах шаардлагатай

Twitter Print
2019 оны 11-р сар 08-нд 14:23 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлийнхэнд мэдээлэл өгч,  УИХ-д зүүн чиглэлийн төмөр замыг дэмжих лобби бүлэг байгуулагдсаныг хэллээ. Тус лобби бүлэгт УИХ-ын Ж.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Б.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар, О.Баасанхүү нар орсон байна. 

Мөн тэрбээр ЖДҮХС-аас зээлээр мөнгө угаасан хэргийг шүүхээр шийдвэрлэхгүй бол “саарал жагсаалт”-аас гарахгүй гэсэн байр суурийг илэрхийллээ. Энэ оны наймдугаар сарын 01-ний өдөр АТГ-аас УИХ-ын гишүүн О.Баасанхүүд ирсэн албан бичигт ЖДҮХС-аас зээл авсан иргэн, аж ахуйн нэгж дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг, ББСБ, ХЗХ-той хамаарал бүхий 34, албан тушаалтантай хамааралтай 11 зээлдэгч байна. Энэ дотроос найман үйлдэл нь мөнгө угаасан гэдгийг тогтоосон гэдгийг дурдсан аж. Тиймээс мөнгө угаасан үйлдлүүдийг зарлах шаардлагатай гэв. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.