ДОХ-ын долоон тохиолдол шинээр бүртгэгдлээ

Twitter Print
2014 оны 04-р сар 21-нд 08:25 цагт
Мэдээний зураг,
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээнд Нийслэлд ДОХ-ын долоон тохиолдол бүртгэгдсэн тухай дурджээ. Энэ бол 2014 оны эхний улирлын байдлаар ийм байна. ХДХВ\ДОХ-ын халдвар авсан нэг хүний цаана 50 хүн байх магадлалтай гэж үзвэл 350 хүн шинээр халдвар авсан байж магадгүй гэсэн үг. 1990-ээд оны эхэнд анх Монгол улсад ДОХ-ын халдвар орж ирснээс хойш нийтдээ 158 тохиолдол ийнхүү бүртгэгдлээ. Харин энэ оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд халдварт өвчнөөр өвчилсөн хүний тоо 7967 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2571 буюу 24.4 хувиар буурсан байна.
Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.