Израиль-Палестины зэвсэгт мөргөлдөөн улам бүр даамжирч байна

Twitter Print
2021 оны 05-р сар 19-нд 08:05 цагт
Мэдээний зураг,

Лхагва гарагийн байдлаар Израиль-Палестины зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна. Улс орнууд болон НҮБ зөрчилдөж буй талуудыг даруй галаа зогсоохыг шаардаж байгаа ч Израилийн зэвсэгт хүчин Газын зурваст агаараас цохилт үзүүлж, Палестины арми Израилийн нутаг дэвсгэр лүү пуужингаар галласан хэвээр байна.

Израилийн эрх баригчид Палестины ХАМАС хөдөлгөөн болон жихадын эсрэг довтолж байгаа гэдгээ удаа дараа онцолж байгаа ба Израилийн зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр ХАМАС хөдөлгөөн пуужин болон их бууны сумны 12 мянга орчим нөөцтэй аж. З

эвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш ХАМАС хөдөлгөөн Израилийн нутаг дэвсгэр лүү 3450 пуужин хөөргөсний зарим нь Газын зурвас дотроо унаж, заримыг нь Израилийн пуужин устгах систем замд нь устгасан байна. Өнгөрсөн мягмар гарагт Газын зурвастай ойролцоо байрлах Израилийн ферм пуужингийн цохилтонд өртөж, үүний улмаас тэнд ажиллаж байсан Тайландын хоёр иргэн амиа алдсан байна.

Түүнчлэн мягмар гарагт ХАМАС хөдөлгөөн Израилийн Ашдод, Ашкелон, Беер Шева зэрэг хотууд руу галлажээ. Газын зурвасын эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр зэвсэгт мөргөлдөөний улмаас Палестины нийт 217 иргэн амиа алдаад байгаа ба амиа алдагсдын 63 нь хүүхдүүд байжээ.

Түүнээс гадна зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 1400 гаруй палестинчууд шархджээ. Нөгөө талаас Палестины пуужингийн довтолгоонд өртсөн Израилийн 12 иргэн амь үрэгдсэн ба амиа алдсан иргэдийн 2 нь хүүхэд байсан аж.

Израилийн агаарын зэвсэгт хүчин ХАМАС хөдөлгөөний штаб болон зэвсгийн агуулахаар ашиглаж байсан байгууламжуудыг байгаа болгон агаараас цохилт үзүүлж буйгаа мэдэгдээд байгаа юм. Тэгвэл НҮБ-ын хүмүүнлэгийн агентлагаас мэдээлснээр Израилийн агаарын цохилтын улмаас Газын зурваст байрлах 450 орчим барилга байгууламж нурсаны дотор 6 эмнэлэг болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг 9 төв багтжээ.

ХАМАС хөдөлгөөн Израилийг Иерусалим дахь палестинчуудын эрхийг зөрчсөн хэмээн буруутгаж, 9 өдрийн өмнө Израиль руу гал нээснээр хоёр талын зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн юм.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/middle-east

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.