Ж.Болормаа: Олон шинэ сорилтуудтай тулгарч буй өнөөгийн боловсрол биднээс илүү хурд шаардаж байна

Twitter Print
2020 оны 08-р сар 01-нд 17:00 цагт
Мэдээний зураг,

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Ж.Болормаатай боловсролын салбар дахь шинэчлэл, хөгжил болон цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Та өнөөдөр Монгол улсад ажиллаж байгаа багшийн багш нарыг удирдан ажиллаж байгаа тул боловсролын салбар дахь шинэчлэл өөрчлөлтийн талаар ярилцлагаа эхэлье. 

-Энэ асуудал нь боловсролын байгууллагад ажиллаж байгаа үе үеийн багш, удирдах ажилтан, мэргэжилтэн, арга зүйч бидний өмнө уламжлагдсан боловсролын систем одоогийн цаг үетэй нийцэж байна уу? гэсэн асуулт гарч ирж байгаатай холбоотой. Хүний нөөцийн шинэчлэл зайлшгүй хийгдэж буй энэ цаг үед бид уламжлалгүйгээр шинэчлэл хийгдэхгүй. Бидний сурч хүмүүжиж байсан 70-аад оныг өнөөдрийн цаг үетэй харьцуулахад өөр гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Бид одоо ямар цаг үед амьдарч байна вэ? Ирээдүйд биднийг юу хүлээж байна вэ? гэсэн асуултад хүн бүр өөр өөрийнхөө үзэл бодлоор хариулах байх.

Харин бидний үр хүүхдүүдийн олж авсан мэдлэг боловсрол амьдралынх нь туршид хангалттай юу? гэсэн асуултад хангалттай гэсэн хариулт өндөр үзүүлэлттэй гарахгүй гэдэгтэй санал нэгдэх байх. Иймд энэ асуудлыг боловсролын салбарт ажиллаж байгаа багш, удирдах ажилтан бүр өнөөдөр ямар иргэдийг бэлтгэхэд бид хэрхэн чиглүүлэх вэ? гэдгийг бодож боловсруулж ажиллах шаардлагатай.

Өнөөдөр дэлхийн хөгжил, эдийн засгийг үндсэндээ 5 хувьсгал өөрчилсөн байдаг. Үүнд:

  1. Ньютоны шинжлэх ухааны хувьсгал

  2. Эйнштейний шинжлэх ухааны хувьсгал

  3. Уурын хөдөлгүүр гарч, технологийн хувьсгал

  4. Өнгөрсөн зууны машин механизмын хувьсгал

  5. Одоо буюу мэдээллийн технологийн хувьсгал

Дээрх хувьсал өөрчлөлтөөс харахад бид өнөөдөр асуудал ихтэй, техник технологийн эрин үед амьдарч байна. Цаашид ч эдгээр байдлууд үргэлжилнэ. Хурдацтай энэ нийгэмд боловсрол олж авах, боловсрол олгох процесс үргэлжилж ажиллах орчин, ажлын хэв шинж өөрчлөгдөж, олон шинэ сорилтуудтай тулгарч байгаа тул биднээс ХУРД шаардаж байна. Тэгвэл боловсрол гэж юу вэ? Энэ тухай дэлгэрүүлье.

Боловсрол бол хүний хөгжил, бидний ирээдүй бөгөөд үйл ажиллагаа нь мэдэх - чадах - амьдрах гэсэн үзэл санаанд тулгуурлан явагдана. Ийм учраас энэ үйл ажиллагааг дараах 2 том чиглэлд бодлогоо барьдаг. Үүнд:                                                                                                                  

•       Үндэсний онцлог

•       Олон улсын чиг хандлага

Өөрөөр хэлбэл бид боловсролын хөгжлийн суурийг өнөөгийн цаг үе, хүний хөгжил, төрийн бодлоготой холбож, шинжлэх ухааны мэдлэгийг практик хэрэглээтэй холбон хослуулах нь чухал юм. Үүнийг сургуулийн өмнөх боловсролоос докторын түвшиний боловсрол олгох бүхий л шатанд  хэрэгжүүлэх шаардлагатай байна. Харин үүнийг БШУ-ны яамны харьяа мэргэжлийн байгууллагын нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлан үр дүнтэй явуулснаар бидний үр хүүхдүүдийн олж авсан мэдлэг боловсрол амьдралынх нь туршид хангалттай юу? гэсэн дээрх асуултад хариулах боломж бүрдэнэ.

-Та боловсролын байгууллагад 30 гаруй жил ажиллахдаа боловсролын тогтолцоо, бодлого эрх зүйн орчин, хэрхэн өөрчлөгдөж ирсэн тухай бидэнтэй санал бодлоо солилцоно уу?

-Би боловсролын салбарт 30 гаруй жил багшаас эхлээд богинохон хугацаанд ч гэсэн энэ салбарын төрийн нарийн бичгийн дарга хүртэлх бүхий л үе шатанд ажилласан. Иймд боловсролын тогтолцоо бодлого эрх зүйн орчны өөрчлөлтийг он дарааллаар харахад дараах байдлаар  өөрчлөлт шинэчлэл хийгдсэн байдаг. Үүнд:

  • 1921-1940 Иргэдийг бичиг үсэгт сургах, соёлын төвшинг дээшлүүлэх

  • 1940-1950 Хичээлийг амьдрал практиктай холбох

  • 1950-1960 Сургалтыг үйлдвэрлэл, хөдөлмөртэй холбох

  • 1960-1970 Сургууль, амьдралын холбоог бэхжүүлэх

  • 1970-1980 Нийгэм эдийн засгийн хөгжил, сургалтын зорилт өөрчлөгдсөн

  • 1980-1990 Хөдөлмөр, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, мэргэжлээ  сонгоход бэлтгэх

  • 1990-2002 Үндэсний өв соёлыг эзэмшүүлэх, шинжлэх ухааны үндэстэй боловсрол олгох                                                  

    • Албан ба албан бус боловсрол

    • Багшийн хөгжил, мэргэжлийн зэрэг нийгмийн баталгаатай холбоотой эрх зүйн шинэчлэл

    • 2002-2012 Сурагчдад цогц чадамж төлөвшүүлэх

    • 10 жил                             11 жил                             12 жил

    • 4+4+2                               5+4+2                              5+4+3

    • 8 нас                                  7 нас                                6 нас


Мөн Монгол улс 5 удаа боловсролын хууль баталж гаргасан байдаг. Хамгийн сүүлд 2002 онд батлагдсан боловсролын хууль одоогоор хэрэгжиж байна. 2002-2016 он хүртэл 300 гаруй дүрэм, журам, тушаал шийдвэр, зүйл заалтад өөрчлөлт орсон. Үүнээс томоохон өөрчлөлтийг дурьдвал:

  • 2012 онд БМДИ, БХ, БҮТ байгууллагын эрх зүйн орчин бүрдсэн.

  • 2011-2013 онд олон улсын сургалтын хөтөлбөрийг уялдуулах шинэчлэл хийгдсэн (Кембриж)

  • 2012 оноос сургалтын цөм хөтөлбөр (Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих)

  • 2016 хөтөлбөрийн менежментийн цикль

  • 2019 сайжруулсан сургалтын хөтөлбөр  тус тус хэрэгжүүлж ирсэн байна.

Эдгээр өөрчлөлтүүд нь боловсролын салбарын гол асуудал болох сургалтын хөтөлбөрийн өөрчлөлттэй салшгүй холбоотой. Сургалтын хөтөлбөрийн өөрчлөлтийг тусгайлан авч үзвэл:

  • 1921-1940 

  • 1925  Боловсролын нэгдмэл агуулга боловсруулсан.

  • 1940-1950

  • 1940-Хичээлийн программ шинэчилсэн.

  • 1950-1960  

  • 1958-Хөдөлмөр сургалтын бааз, үйлдвэрлэлтэй холбох политехник боловсрол

  • 1960-1970  Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөө шинэчилсэн.

  • 1970-1980  Шинжлэх ухааны төвшинг өндөржүүлэн агуулгадаа өөрчлөлт оруулсан.

  • 1980-1990 Сурагчдын ачааллыг багасгах, хичээл хоорондын холбоо, ерөнхий эрдмийн агуулга, хөдөлмөр сургалтын цаг нэмсэн.

  • 1990-2002 Бага дунд боловсролын агуулгын стандартыг шинэчлэн гаргасан.

  • 2002-2012

  • 2004: СӨБ, бага, дунд боловсролын цогц чадамжид суурилсан агуулгын стандартууд батлагдсан.

  • 2006: Агуулгын үлгэрчилсэн хүрээг тодорхойлсон.

  • 2008: 12 жилийн сургалтын хөтөлбөр боловсруулсан.

  • 2012 оноос

  • 2012-2016: Сургалтын цөм хөтөлбөр боловсруулсан.

  • 2013 онд Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын цөм хөтөлбөр боловсруулсан.

  • 2013 онд Сурагчдыг үнэлэх үнэлгээний тогтолцоонд сурагчдыг ахицаар нь үнэлэх арга зүйн шинэчлэл хийсэн.

  • 2013 оноос Багш бэлтгэх тогтолцооны шинэчлэл хийсэн.

  • 2014-2018: Цөм хөтөлбөрөө хэрэгжүүлсэн.

  • 2019: Сургалтын хөтөлбөрийн сайжруулалт хийгдсэн. /Кембриж, Зөв Монгол хүүхэд/

  • 2020 онд “Чанарт суурилсан боловсролын шинэчлэл”-ийг эхлүүлж одоогийн тогтвортой хэрэгжиж байгаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх, засаж сайжруулах, шинэчлэх ажлыг үргэлжлүүлж, салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлтөө үе шаттайгаар хэрэгжүүлэхээр БШУЯ-ны сайд Л.Цэдэвсүрэн ажлаа эхлээд байна.

Дээрх сургалтын хөтөлбөрийн өөрчлөлтийн явцад Цөм хөтөлбөр буюу Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр гол үндсэн суурь болон шинэчлэгдсэн.

-Эдгээр бүх сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх явцад  ололттой талуудыг дурьдвал та юу гэж хэлэх вэ?

-Дээрх сургалтын хөтөлбөрүүдийн гол өөрчлөлт, ололттой талууд нь:

·       Тогтолцооны шинэчлэл:       

 10 жилийн тогтолцооноос 12 жилийн тогтолцоонд шилжин дэлхийн жишигт нийцүүлсэн.

·       Агуулгын шинэчлэл:

Мэдлэг төвт агуулгаас чадварт суурилсан хүн төвт агуулгад шилжсэн.

  • Институцчлэл:

Боловсролын мэргэжлийн агентлагуудын ажиллах эрх зүйн орчин бүрдсэн. Энэ нь:

  • Боловсролын хүрээлэн

  • Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

  • Насан туршийн боловсролын үндэсний төв

  • Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний төв

  • Боловсролын зээлийн сан

 

  • Хөтөлбөрийн өөрчлөлт: Боловсруулсан хөтөлбөрийг шууд хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн. /Лаборатори сургуулиудад туршин тохирцыг нь тааруулж байсан./

  • Олон улсын хөтөлбөрийн менежмент: Төрийн өмчит ЕБС-д зөвхөн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан ч Олон улсын ЕБС бий болсноор ОУ-ын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдсэн.

  • Сонгон суралцах боломж: Сургалтын хөтөлбөрийг сонгон мэдлэгээс чадварт суралцах боломж бүрдсэн.

  • Багшийн заах арга зүй: Мэдлэгийг заадаг байсан. Мэдлэг, чадварыг хөгжүүлж бие даан суралцах чадварт анхаарах  болсон

  • Үнэлгээ: Үнэлгээний үндэсний тогтолцоо бүрдэж,  мэдлэгийг үнэлэхээс амьдралын чанарт үзүүлэх нөлөө мэдлэгээ хэрэглэх ур чадварыг  үнэлж эхэлж байна

  • Сурах бичиг:  Мэдээлэл дамжуулахаас сурах арга барилыг дэмжихэд

  • Сургалтын зохион байгуулалт:  Хувь хүний онцлогт суурилсан сургалтын загварт шилжиж дэлхий нийтийн хандлагад нийцэн хөгжих

Иймд дээрх өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэх эрх зүйн тогтолцоо нь:

  • Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого 2014-2024

  • Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал  2030

  • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2016-2020 он

  • Монгол Улсын Их Хурлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогууд юм. Энэ бол зөвхөн Монгол улсын хэмжээнд боловсролын тогтолцооны өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага үүссэн бус дэлхийн боловсролын тогтолцоо ирээдүйн иргэнийг бий болгоход чухал ач холбогдолтой асуудал юм.

-Одоо цаашид бид хэрхэн үр хүүхдээ дэлхийн боловсролын чиг хандлагатай хөл нийлүүлсэн иргэн болгон хөгжүүлэх тал дээр таны бодол юу вэ?

-Өнөөдөр дэлхийн боловсролын чиг хандлагыг тодорхойлсон дараах баримт боловсруулагдан улс орнууд боловсролын үндсэн суурь баримт бичиг болгон ашиглаж байна. Үүнд:

  • Юнеско -1996 онд иргэний суралцахуйн 4 үндсэн тулгуур зарчмыг баталж гаргасан. Суралцахуй нь мэдэхэд, хийхэд, хүн болж төлөвшихөд, хамтдаа ажиллаж амьдрах нь чухал гэж заасан байна.

Дэлхийн томоохон хэмжээний боловсролын хурал ХБНГУ-ын Берлин хот 1996 (Дунд боловсролын Европын бага хурал), Парис хот 1998 (Дээд боловсролын дэлхийн бага хурал) БНСУ-ын Сөүл 2000 (Техникийн боловсрол, мэргэжлийн боловсролын талаарх бүх дэлхийн II их хурлаас харахад:

Суралцагчид ирээдүйн амьдралдаа амжилт гаргах боломж олгоё гэвэл: 

Бие даан амьдрахад  шаардлагатай, мэдлэг, чадвар, хандлага төлөвших боломжийг боловсролоор олгох ёстой гэж үзсэн байна.

Харин манай Монгол улс Дэлхийн боловсролын хөгжлийн дээрх чиг хандлага руу алдаа оноотой ч шилжиж байна. Үүнд: Багш өөрчлөгдөж байж хүүхэд өөрчлөгдөнө гэсэн үзэл байгаа хэдий ч Хүүхэд өөрчлөгдчихөөд байгаад зөвхөн багшаас гадна боловсролын салбарын ажилтан албан хаагч бус эцэг эхчүүд ч анхаарах цаг болсон. Бид өнөөдөр багшийн өөрчлөлт шинэчлэл, болон 21 дүгээр зууны багшид тавигдах шаардлагыг дэлхийн чиг хандлагын хүрээнд дараах байдлаар харж, ажиллаж байна.

Багшийг яаж өөрчлөх вэ?            

§  Үнэт зүйл, итгэл үнэмшил, харилцаа хандлага

§  Хувь хүний суурь чадамж

§  Багшлахуйн чадамж

§  Судлан шинжлэх чадамж

§  Мэргэжлийн болон академик чадамж

§  Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадамжтай байх

21-р зууны багшид тавигдах шаардлага

•       Шинийг сэтгэх, бүтээлч сэтгэлгээтэй сониуч байх, логик холбоотой байх

•       Асуудлыг цогцоор нь шийддэг байх

•       Дүн шинжилгээ хийж чаддаг байх

•       Хувирч дасан зохицож чаддаг байх

•       Цахим орчинд суралцах

•       Хурдтай байх

•       Хиймэл оюун гэх мэт технологийн дэвшилд суралцах

Харин дээрх чадвар, чадамжтай багшийг бэлтгэснээрээ бид амьдрах чадвартай монгол иргэнийг  дан ганц байгууллага бус мэргэжлийн байгууллагуудын хамтын хүчээр хийх нь өнөөдөр чухал болоод байна. Эдгээр байгууллага нь  өөрийн ажлын хүрээнд тодорхой чиг үүргийг хүлээж ажилладаг.

Дээрх мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааны үндсэн дээр бид сургуулийн бие дээсэн байдал, багшийн бие даасан байдал, сургууль багш эцэг эхийн хамтын ажиллагаа сайжирч “Зөв монгол хүүхэд” буюу  Өөртөө итгэлтэй + өөрөө хөгжигч, бүтээгч + шийдвэр гаргах чадвартай ирээдүйн иргэнийг бэлтгэж байна.

Мөн цаашид боловсролын салбар дахь шинэчлэлийг:

Агуулга - Хүүхэд бүрийн сонголтыг харгалзсан

Арга зүй, хэрэглэгдэхүүн - Хүүхэд бүрийн сонирхлыг татсан

Сургах ойлголтоос - Сурах хүсэл сонирхлыг төрүүлэх

Заах ойлголтоос - Өөрөө хийх, туршиж үзэхэд

Дүн тавих ойлголтоос - Ахиц амжилт, сэтгэлгээг үнэлэх рүү шилжих зэрэг зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байна.

-Цаг зав гаргаж бидэнд боловсролын салбар дахь шинэчлэл өөрчлөлтийн талаар эмх цэгцтэй, системтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. 

-Танд болон танай байгууллагын хамт олонд цаашдын ажилд нь улам их амжилт хүсье.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • С.Батболд

      (202.9.47.4) 2020-07-31 07:19
      • 1
      • 3

      Монголын боловсролын салбарт туршлага суусан сайн багш, удирдагч, доктор хүндээ. Сайхан цаг үеэ олсон ярилцлага болжээ. Амжилт хүсье.

      Хариулах

    • Багш

      (202.9.40.140) 2020-07-29 08:16
      • 7
      • 2

      Олон жил боловсролыг сайжруулна гэж боловсролын сайдууд, багш нарын боловсорлын дээшлүүлэх институт боловсролоор тоглолоо. Одоо болиоч. Наад өөрий чинь удирдаж байгаа институт багш нараас судалгаа нэрээр багшийн үндсэн ажилын хийлүүлэхгүй баахан хэрэгтэй хэрэггүй судалгаа нэхсэн, ямарч үр дүнгүй сургалтуудадаа явуулахаа болимоор юм. Наад бичсэн зүйлийг чинь уншихад нөгөө л улиг болсон юм аа яриад л. Онлайн хичээл гэж бэлтгэл муутай нуршсан, хүүхдийг уйдаасан, алдаа ихтэй хичээлүүд болсон. Баахан үр дүнгүй судалгаанууд гаргаж их ажил хийсэн дүр гаргахаа боль. Багш нартайгаа тулж ажиллаж, арга зүй дээр нь туслаач. Хичээлүүдийн агуулгуудаа эргэн хараач.

      Хариулах

    • Зочин

      (202.5.205.20) 2020-07-29 09:08
      • 1
      • 6

      Харин ч боловсролын салбарын түүх, өөрчлөлт шинэчлэл, хөтөлбөрийн талаар маш системтэй, ойлгомжтой бичсэн байна ш дээ. Үүнийг мэдэхгүй маш олон багш, удирдах ажилтнууд олон байгаа шүү. Харин ч салбараа мэдэхгүй сайд дарга нар уншаасай гэж бодогдлоо.

      Хариулах