
Та хүүхдийнхээ гэрийн даалгавраас болж зөрчил гаргалгүй, харин ч түүнд нь дурлуулан хийлгэх боломжтой гэдгийг мэдэх үү? Та дараах аргуудыг хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэж байхдаа туршаад үзээрэй.
-Зорилгыг нь ойлгуул
Хэрвээ та хүүхэдтэйгээ “Чи гэрийн даалгавар хийх хэрэгтэй” гэсэн байдлаар харьцвал түүний сонирхлыг улам л бууруулах болно. Хүүхэд том болохыг маш их хүсдэг учраас өөрийн мөрөөдөлдөө хүрэхэд хичээл хийх нь ямар ач тустайг тайлбарлаарай.
-Хүүхэдтэйгээ уралд
Өрсөлдөх сэтгэлийг төлөвшүүлэх нь хүүхдийг эрч хүчтэй, дайчин болгох занд сургадаг ба тоглоом тоглохоор илүү хичээдэг.
-Арга барилыг нь олуул
Унших, ярьж өгөх, бичүүлэх болон нүдээр үзүүлэх гэх мэт аргуудыг ашиглаж аль нь түүнд илүү сонирхолтой санагдаж байгааг олж мэдээрэй.Төлөвлүүлж, завсарлуулж амраан , залхаахгүй үргэлжлүүл.
-Бие даалгах
Та хүүхдийнхээ өмнөөс хийж өгөлгүй асуусан асуултад нь асуултаар хариулан өөрөө бие даан хийхэд нь туслах хэрэгтэй.
-Үргэлж урамшуул
Хүүхдийнхээ гаргасан алдааг зэмлэх гэж бүү яар. Юуны түрүүнд биелүүлсэн гэрийн даалгавар дундаас сайныг нь олж харахыг хичээ. Хүүхэд тань гэрийн даалгавраа хийхдээ бүгдийг нь мэдэхгүй байсан ч дуусгаж чадсан учраас урмыг үг хэлбэл хүүхэд тань ирээдүйд хичээлээ илүү дуртай хийх болно.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.