Амьд үлдсэндээ гэмшсэн багш амиа хорложээ

Twitter Print
2014 оны 04-р сар 19-нд 17:56 цагт
Мэдээний зураг,
Өчигдөр өглөөний 04.00 цагийн орчим Севол усан онгоцны ослоос амьд үлдсэн Ансан хотын Данвон ахлах сургуулийн ахлах багш Канг (52) амиа хорлон нас баржээ.

Тэрээр Данвон ахлах сургуулийн 325 сурагчдыг ахалж явсан 15 багшийн бүрэлдэхүүнд багтаж байсан бөгөөд онгоц живэх үед хажуу тийш налсан өрөөнөөс хэд хэдэн сурагчдыг татан гаргаж амийг нь аварсан боловч дээрээс нь хүчтэй түрэн орж ирсэн уснаас болж онгоцны дээш гарч амь аврагдаж чадсан ажээ. Талийгаач нь Чиндо арлын нэгэн сургуульд байрлаж буй хүүхдүүдийн эцэг, эхчүүдтэй 2 өдрийн турш хамт байхдаа олон хүүхдийн амь насыг аварч чадсангүй, ганцаараа амьд гарлаа хэмээн ихэд харамсан уйлж байсан байна. Мөн тэрээр хүүхдүүдийг энэхүү зугаалгаар явахыг санаачлан зохион байгуулсандаа үнэхээр их харамсч байжээ.

Харин өнөөдөр өглөө түүнийг эцэг эхчүүд байрлаж байгаа сургуулийн ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд модноос өөрийгөө дүүжлэн нас барсан байгааг олсон ба багш Канг нь амиа алдсан хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс уучлалт гуйн "ганцаараа амьд үлдсэндээ маш их гэмшиж байгаа тул хариуцлагаа өөртөө аваад явлаа" хэмээн гэрээслэл бичиж үлдээсэн байсан байна. Мөн "хойд насандаа заавал багш болж амь үрэгдсэн хүүхдүүдтэйгээ хамт ажиллах болно" хэмээн бичиж үлдээжээ.

Ц.Мөнхбаяр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (121.129.21.191) 2014-04-20 09:52
      • 0
      • 0

      200 garui huuhduudee amid esehiig medehguiguigeer amidrah hetsuu baina geed Gereesleldee minii chandriig osol garsan gazar tsatsaarai, hoid nasandaa suraggui bolson huuhduudiin bagsh ni bolj turie gesiim daa huurhii. Um ma ni bad mi hum.

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.9) 2014-04-19 19:01
      • 0
      • 0

      хүн гэдэг ийм л муухай. нөгөө эцэг эхчүүд нь үхсэн хойно нь өөрсдийнх нь буруугаас болж амиа егүүтгэсэн гэдгийг ч үл харгалзан "болж" гэсэн үг бувтнаж суугаа даа

      Хариулах