Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжжээ

Twitter Print
2014 оны 04-р сар 19-нд 17:16 цагт
Мэдээний зураг,
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Хөрөнгө оруулалтын орчныг таатай болгох чиглэлээр шинэ хууль, дүрэм, журмууд батлагдаж байгаа боловч, эрдэс баялгийн салбарын түүчээ болсон геологи хайгуулын салбарт гадаад, дотоодын шинэ хөрөнгө оруулалт орж ирэх боломжгүй байна. Түүнчлэн хайгуулын ажилд оролцдог өрмийн геофизикийн зэрэг мэргэжлийн компаниудын үйл ажиллагаа зогсонги байдалд оржээ.

Иймд хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох ажлыг эхлүүлэхээс гадна уул уурхайн салбарт дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, тус салбарын урт хугацааны хөгжлийн үндсийг бэхжүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Уул уурхайн яамнаас боловсруулжээ.  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 2006 оны суурь хуулийн үндсэн зарчим болон хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрхийг хөндөхгүй байх гэсэн зарчмуудыг баримталсан байна

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.