Монголын баг тамирчид Бээжингийн тэмцээнд гуравдугаар байр эзэлжээ

Twitter Print
2020 оны 01-р сар 13-нд 13:37 цагт
Мэдээний зураг,

АГУУ ТАМИРЧИНГ ЭРГЭН ДУРСАХАД...

Монгол улсын чөлөөт бөхийн түүхэнд хамгийн уран барилдаантай, мэх техниктэй бөх хэн байсан бэ гэсэн асуулт байдаг. Тэгвэл энэ асуултын хариултыг олон хүмүүс Олимпийн их наадмын хүрэл, ДАШТ-ний хүрэл медальт гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболд /1957-2001/-ыг гэж ярих хүмүүс их бий.

МУГТ Д.Оюунболд агсан 1957 оны 12 сарын 25-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн. 1980 онд Москвад болсон зуны олимпийн XXII наадамд чөлөөт бөхийн төрлөөр 57 кг-д жинд зодоглож Олимпийн хүрэл медаль хүртсэн бөгөөд тэр жинд нь ЗХУ-ын алдарт бөх С. Белоглазов түрүүлсэн. Уг нь 62 кг-д оролцсон бол гарцаагүй түрүүлэх байсан гэж өөрөө дурссан байдаг.

Image may contain: 1 person, closeupМөн 1978 онд Мексик улсын Мехико хотноо болсон ДАШТ-нд хүрэл медаль хүртсэн. Энэ нь тус ДАШТ-нд оролцсон Монголын багийн ганц медаль байсан.

Хамгийн сонирхолтой нь түүний гаргасан амжилт, хөдөлмөрийг үл мэдэгдэх шалтгаанаар дарсаар бүүр сүүлд 1990 онд Монгол улсын “Гавъяат тамирчин” цолыг нь өгсөн.

Түүний амжилтаас дурдвал 1977 оны ДАШТ-нд 6-р байр, Дэлхийн цомын тэмцээний мөнгөн медаль, Ах дүү армиудын 7 удаагийн “Интернациональ” ОУ-ын тэмцээний 7 удаагийн аварга, Тбилисийн олон улсын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль, Унгарын “Эрх чөлөөний” нэрэмжит тэмцээнээс 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль, Дан Каловын нэрэмжит олон улсын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль, “Динамо” нийгэмлэгийн олон улсын тэмцээнээс 2 алт, 1 мөнгөн медаль, Олон улсын Нөхөрлөл тэмцээнээс 2 алтан медаль авсан бол дотооддоо МБАТ-ний спартикиадын 3 удаагийн аварга, бас МОНГОЛ улсын 12 удаа аварга болсон нь чөлөөт бөхийн дээд амжилт болон үлдсэн шилдэг бөх байв.

Тэр тамирчны замналаа өндөрлүүлээд 1989 оноос Сэлэнгэ аймгийн БТСХ-нд тамирчин, дасгалжуулагч, Сүхбаатар сумын 10 жилийн нэгдүгээр сургуульд багш, 1997 оноос нас бартлаа чөлөөт бөхийн “Хангай” клубт дасгалжуулагчаар ажиллажээ.

1997 онд "Хангай" клубээ нээгээд ердөө 6 сарын дараа Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа түрүүлж байсан бөгөөд үүнээс хойш өсвөрийн УАШТ 7 удаа, залуучуудын улсын аваргад дараалан 4 түрүүлсэн аж.

Түүний шавь нараас алдартай 23 бөх төрсөн . Тэр ид хийж бүтээж олон алдартанг төрүүлэх их ажлынхаа яг эхлэл үе дээр ертөнцийн мөн бусыг үзүүлсэн ба түүнийг насан эцэслэхэд Монголын чөлөөтийн ирээдүйг бүтээх хүн маань өнгөрчихлөө гэж бөх мэддэг хүн бүр гашуудсан гэдэг.

Image may contain: 2 people

Д.Оюунболд 1990 онд хамгийн сүүлийн удаа 12 дахь улсын аваргын түрүүгээ аваад аварга цолтойгоор зодгоо тайлсан. Хэдий тэр харьсан ид үе нь өнгөрсөн байсан ч залуу бөхчүүдэд барилдах эрдэмийг дэвжээн дээр заасаар хождог байсан гэж олон хүн дурсдаг.

1980-аад оны дунд ба сүүл үед УАШТ-ын дээр Монголын хоёр алдарт бөх Д. Оюунболд, А.Энхээ нарын халз барилдаан хүн бүрийн хүсэн хүлээсэн цөсийг хөөргөсөн, спортын төв ордонг нураах шахсан барилдаан болдог байсан тухай манай бөх сонирхогч нар маань дурсдаг.

Ө.Өлзийсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.