
Австрийн нийслэл Вена хотод байрлах еврей сүмийн ойролцоо 6 байршилд буугаар зэвсэглэсэн этгээдүүд гал нээж, 1 хүний аминд хүрч, 15 хүнийг шархдуулжээ.
Австрийн канцлер Себастьян Курц болсон явдлыг "алан хядах үйл ажиллагаа" хэмээн тодорхойлж, халдлага үйлдсэн этгээдүүдийн нэгийг цагдаа нар буудан хороосон гэдгийг мэдэгджээ. Цагдаа нар Вена хотыг хэсэгчлэн бүсэлж, бусад зэвсэгт этгээдүүдийг хайж байна. Халдлагууд Вена хотын еврейн төв сүмийн ойролцоо гарсан ба алан хядагчдын гол бай нь сүм байсан эсэх нь тодорхойгүй байна.
Вена хотын даргын мэдээлж байгаагаар халдлагын улмаас шархдсан 15 хүний 7-гийнх нь биеийн байдал маш хүнд байгаа аж. Түүнчлэн халдлага коронавирусын халдвар хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор Австри даяар хөл хорио тогтоохоос хэдхэн цагийн өмнө гарсан ба ойролцоох баар, зоогийн газруудад олон тооны хүмүүс байсан байна. Вена хотын еврейчүүдийн нийгэмлэгийн дарга Оскар Дойчийн мэдэгдсэнээр сүм халдлага гарах үед хаалттай байжээ. Кронен Цайтунг сонинд шархдсан иргэдийн дотор тус сүмийн хамгаалагч байгаа тухай бичсэн байна.
Нийгмийн сүлжээгээр тархсан бичлэг дээрээс буун дуу сонсогдож, хүмүүс гудамжаар айн сандралдаж гүйж буйг харж болох юм. Халдлага гарсантай холбоотойгоор алан хядах ажиллагаатай тэмцэх томоохон ажиллагаа явуулж буй цагдаа нар иргэдийг аль болох гудамжнаа гарахгүй байх, нийтийн тээврээр зорчихгүй байхыг анхааруулаад байна. Халдлага үйлдсэн зэвсэглэсэн этгээдүүд сул явж байгаатай холбоотойгоор хөрш Чех улс хилийн шалгалтаа чангатгаад байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Badamdandii
(182.160.35.88) 2020-02-25 21:12Tegeed 2 sariin 20 nd MGL oos tend ochison bolj bn uu?
Хариулах