С.Ганбаатар гишүүний дэлгүүр дээр кран унажээ

Twitter Print
2014 оны 04-р сар 19-нд 12:24 цагт
Мэдээний зураг,
ЗЦГ-ын хажууханд үйл ажиллагаагаа явуулдаг бэлэн хувцасны "S-Outlets" дэлгүүр дээр кран унаж олныг сандаргажээ. Уг хэрэг өчигдөр гарсан бөгөөд аз болоход хүн бэртэж гэмтээгүй байна. Одоогоор хохирлын хэмжээ тодорхойгүй байна.

Дашрамд дуулгахад, тус дэлгүүр нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарынх бөгөөд тэрбээр дэлгүүрийн өргөтгөлөө бариулахаар уг краныг ажиллуулж байжээ.

С.Ганбаатар гишүүний хувьд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой дүрэм журмыг байнга сануулж явдаг улс төрчдийн нэг. Тэгвэл тэрбээр энэ удаад өөрөө дүрэм, журмаа мөрдөлгүйгээр ажиллаж яваад алдаа гаргасан гэв. Мөн урьдчилсан байдлаар краныг буруу байрлуулснаас болж унасан гэж Мэргэжлийн хяналтынхан хэлж байна.

 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: ding_ding48@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.