АРТТУРИ ЛЕХКОНЕНЫ НЭМЭЛТ ЦАГ ОРУУЛСАН ШАЙВ КАНАДЕНСЧУУДЫГ СТЭНЛИЙН ЦОМЫН ФИНАЛД АВЧИРЛАА

Twitter Print
2021 оны 06-р сар 25-нд 16:27 цагт
Мэдээний зураг,

Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн Монреаль Канадиенс болон Вегас Голден Найтс багуудын плэй-оффын цувралын зургаа дахь тоглолт боллоо. Тус тоглолтод Монреаль Канадиенс баг 3:2 харьцаатай хожиж 1993 оноос хойших анхны Стэнли цомын аваргын төлөөх тоглолтыг хийх эрхээ авлаа.

Өнгөрсөн шөнө хойд Америкийн үндэсний хоккейн лигийн Монреаль Канадиенс болон Вегас Голден Найтс багийн цувралын зургаадахь тоглолт боллоо. Хоёр баг тоглолтын үндсэн цагт 2:2 харьцаатай тэнцэж нэмэлт цагийг сунгасан байна. Улмаар нэмэлт цагт Арттури Лехконен Вегас Голден Найтсчуудын хаалганд тун чухал шайвийг оруулж багаа Стэнли цомын финалын тоглолотод орох эрхээ авчээ.

Ингэснээр Монреаль Канадиенс баг 1993 оноос хойш анх удаа Стэнлийн цомын аваргын төлөө өрсөлдөх эрхээ авч байна. Монреаль Канадиенс зургаан тоглолтыг хийж хагас шигшээ шатыг давсан бөгөөд 2011 онд Ванкувер Кэнакс баг финалд шалгарсанаас хойших энэ шатанд хүрсэн анхны Канадын баг боллоо. Харин үндсэн цагт Монреаль Канадиенс багаас Ше Вебер, Коул Кауфилд нар гоол оруулсан. 

Эсрэг багаас Рейли Смит, Алек Мартинес нар тэдний хариуг өгч тус бүр нэг шайвийг оруулж үндсэн цагийг дуусгасан юм.  Өнгөрсөн долоо хоногт Монреаль Канадиенс багийн ахлах дасгалжуулагч Доминик Дучарми ковид-19-ийн халдвар авч энэ тоглолтод оролцоогүй. Тэгвэл тэдний финалын өрсөлдөгчид одоогоор тодроогүй бөгөөд Тампа Бэй Лайтнинг эсвэл Нью Йорк Айландерс багуудын аль хожсонтой нь таарах ба тэдний хооронд хож эсвэл гэртээ харь гэсэн уриатай долоо дахь тоглолт гарч байгаа билээ.

Дэлгэрмаагийн Баасанжаргал
mongolcom.mn
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.