Д.Нямсамбуу: Мөнх бусыг бодох төдийд л шунал ёзоороороо ганхана

Twitter Print
2020 оны 01-р сар 22-нд 12:58 цагт
Мэдээний зураг,

Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу:

“Мөр болгоноос зааны мөр хамгийн сайн, бясалгал болгоноос мөнх бусын бясалгал хамгийн сайн” гэж үг байдаг юм. Ойд төөрвөл зааны мөрийг хайж, түүнийгээ дага гэдэг юм. Зааны явсан газраас бүх араатан, хортой амьтад дайжчихдаг учраас хамгийн аюулгүй байдаг гэнэ л дээ. Харин мөнх бусыг бодох төдийд л шунал ёзоороороо ганхана гэдэг. Бид өөрсдийгөө мөнх юм шиг санаж, дээр доороо оролцож, өс санах үнэхээр хэрэгтэй гэж үү? Гэтэл хэдэн тэрбум жилийн настай дэлхий, уул толгодтой хийгээд далай тэнгис бий болж, тивүүд хоорондоо салж нийлж байх цаг хугацаатай харьцуулахад хүний амьдрал гэдэг ердөө өчүүхэн зүйл шүү дээ.

Гэхдээ энэ бол хүмүүсийг айлгаад байгаа хэрэг огт биш. Үхлээс айх ёсгүй, энэ бол жам ёсны зүйл, ирэх л учраас мянга айгаад нэмэргүй. Харин зөв юм хийлгүй үхэхээс л айж бай гэж сургаж байгаа хэрэг. Юу ч хийлгүй, хийж амжилгүй, хийх ёстой зүйлээ ухааралгүй, ухаарсан ч түүнийгээ хийхгүй үхэхээс л айх хэрэгтэй гэсэн санаа. 

Д.Нямсамбуу: Мөнх бусыг бодох төдийд л зурган илэрцүүд

Цэрмаа гавж гэж нэртэй миний залуу багш нэгэн удаа надаас “Там хүртэл хэр зайтай вэ?” гэж асуусан юм. Өөрийн мэдлэгт их л бахдаж явсан үе л дээ. Би ч "Бодь мөрийн зэрэг"-т там хүртэлх зайны талаар дурдсан байдгийг санаад хэрэндээ тоо бодож, дэлхийн цөм хавьцаа юм уу даа гэж хариулсан юм. Гэтэл багш минь толгой сэгсэрч, “Үгүй дээ, нэг амьсгаа авах зайтай л байдаг юм” гэж хэлж билээ. Үнэхээр ч үхэл гэдэг тийм л ойрхон байдаг хэрэг. Нэг амьсгаа аваад л үхчихэж болно. Нэг эгшний дараа ч би тамд оччихож болно. Хэзээ нэгэн цагт муу үйл хийсэн л байх юм бол там өөрөө тийм ч хол биш шүү гэсэн санаа.

Эх сурвалж: Unread.today

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.