
Оливийн тос нь хүчилтөрөгч, гэрлийн шууд тусгал, халууны нөлөөгөөр исэлдэх урвалд орсноор хуучир муудан, чанараа алддаг байна. Тиймээс оливийн тосыг зөв хадгалах аргыг мэддэг байх нь чухал ба улмаар сайн чанарын оливийн тосыг муудхаас сэргийлж, урт хугацаанд ашиглах боломжтой болно. Тухайн оливийн тосны чанар, хэрхэн хийсэн арга технологи зэргээс хамаарч битүү тагласан шилэнд савласан оливийн тосыг 3 сараас 2 жил хүртэл хугацаанд хадгалах боломжтой.
Шилэн лонхыг онгойлгосноос хойш тосны исэлдэх урвал идэвхтэй явагдаж эхэлснээр муудах үйл явц хурдасдаг. Тиймээс нэгэнт оливийн тостой лонхыг онгойлгосон бол сайтар таглаж, гэрэл тусахгүй харанхуй нөхцөлд хадгалах ёстой ба халууны эх үүсвэрээс хол байлгах хэрэгтэй (тийм ч учраас сайн чанарын оливийн тосыг гэрлийн нөлөөнөөс хамгаалах зорилгоор бараан өнгийн шилэнд савладаг).
Хэдийгээр хөргөгчинд хадгалснаар тосны чанарт нөлөөлөхгүй боловч хөлдөөж, царцаалгүйгээр хэрэглэж байх нь илүү дээр сонголт байх болно. Оливийн тосыг их хэмжээгээр ашигладаг ресторан, нийтийн хоолны газруудад нэг дор их хэмжээгээр тосыг хадгалах шаардлага тулгарах нь бий.
Энэ үед зэвэрдэггүй ган саванд тосыг савлаж, сайтар таглаж хадгалах нь хэрэгтэй ба өдөрт хэрэглэх хэмжээгээрээ шилэн саванд таслан авч байх нь зүйтэй. Ингэснээр тосыг байнга онгойлгож байхаас сэргийлэх боломжтой. Учир нь тосны савыг онгойлгох бүрт сав руу хүчилтөрөгч орж тосыг исэлдүүлснээр оливийн тосыг эвгүй үнэр, амттай чанар муутай болгодог байна.
Сэтгүүлч Г.Ганчимэг
E-mail: ding_ding48@yahoo.com
Утас: 76110303, 76110505
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Damrinjav
(66.181.161.116) 2021-01-14 20:59Bi pivor savtai oliviin tos avsan . uunees taslaad shilen savand xadgalval boloxuu? pivor sav gej bicheegyi baina> Khodood zovuurtai yed yaj xereglex ve?
Хариулах
Зочин
(112.72.2.34) 2021-02-09 15:43Ulun elgen deeree 1 amnii halbagaar uuj 1 zagiin daraa yum ideerei.
Хариулах
Zochin
(124.158.125.83) 2020-01-17 12:27Hurgugchind hadgaldaggui l yum da, sonin yum.
Хариулах
Зочин
(112.72.2.34) 2021-02-09 15:42unen
Хариулах