
Нүүрээ цэвэрлэ: Нүүр цэвэрлэгч сүүн шингэнээр нүүрээ сайтар цэвэрлээд дараа нь шингэн савангаар савандаж, доороосоо дээш чиглэлтэй нүүрээ усаар угаана.
Цусны эргэлтээ сайжруул: Бүлээн усанд эмчилгээний ургамлын гаралтай анхилуун үнэртэй тос дусаагаад сайтар хутгана. Зөөлөн даавууны тусламжтайгаар энэ холимогийг нүүрэндээ түрх. Даавуугаараа 4-5 удаа нүүрээ дарж сайтар шингээнэ. Ингэснээр цусан хангамж сайжирч өгөх болно.
Гуужуулагч хэрэглэ: Тогтмол гуужуулагч хэрэглэвэл нүүр толигор болж, арьсанд хийх эмчилгээг илүү үр дүнтэй болгоно.
Нүүрэндээ маск тавь: Нүүр арчилгааны хамгийн чухал нэг хэсэг бол маск тавих юм. Тэр дундаа шавар маск нь битүүрсэн нүх сүвийг нээж, арьсыг толигор болгодог. Харин усан маск нь арьсыг чийгшүүлж өгдөг.
Тэжээлийн тос түрх: Хамгийн сүүлд нүүрэндээ тэжээлийн тос түрхэж нүүрний арьсаа зөөлөл.
Эрт унт: “Их унтдаг охид хөөрхөн байдаг” гэж ортой үг. Хэрвээ та арьсаа амрааж, тухайн өдрийн бухимдал, стрессээ тайлахгүй бол үрчлээний эсрэг хичнээн их мөнгө гарздаж, гоо сайхны бараа аваад нэмэргүй. Арьсаа амрааж, алжаалаа тайлахад 6-8 цаг сайхан унтах хэрэгтэй.
Тайван бай: Бухимдаж, стрессдэх нь хөгшрөлтийг түргэсгэдэг. Стресстэй тэмцэх хамгийн баатарлаг арга бол бясалгал… Өдөрт хийх хэдхэн амархан дасгал ч гэсэн таны цусны эргэлтийг сайжруулж, хүчилтөрөгчийн солилцоог нэмэгдүүлж, таныг бухимдлаас гаргана.
Насандаа тохируулж тур: 30 насандаа жин хас, гэхдээ хацраараа буцаж таргалж болохгүй. Харин эсрэгээрээ хонхорхой хацар хүнийг настай харагдуулдаг. Иймээс хэт их жин хасахаас болгоомжил.
Хэт халуун, хэт хүйтэн орчинд бүү ор: Хүний арьс гэнэтийн цочролд дургүй. Орчин өөрчлөгдөх тусам хүний арьс дасан зохицох гэж нэлээдгүй энерги зарцуулдаг.
Чихэрлэг зүйлсээс зайлсхий: Хэтэрхий их шоколад идэх нь арьсанд үрчлээс суулгадаг аюултай.
Арьсаа чийгшүүл: Чийг бол арьсыг чийглэг, булцгар харагдуулахад чухал үүрэгтэй. Унтлагынхаа өрөөнд агаар чийгшүүлэгч эсвэл шөнө унтахдаа пааран дээрээ нойтон алчуур тавьж хоно.
Үрчлээсээ массажаар тэнийлгэ: Арьсаа эрүүл, залуу байлгахын тулд массаж хийж байх хэрэгтэй.
Гүйгээд хэрэггүй, алх: Хүнд дасгалууд хүний биеийг ядраагаад зогсохгүй, арьсыг цочроодог байна. Иймээс алхах, зөөлөн хөдөлгөөнүүд илүү ач тустай байдаг байна.
Таримал цэцэг, ургамал нь арьсыг бохирдлоос хамгаалдаг: NASA-гийн хийсэн судалгаагаар гэртээ 15 төрлийн таримал цэцэг, ургамалтай байсан тохиолдолд гэрийн агаарыг цэвэрлэдэг болох нь тогтоогджээ.
Зочин
(103.26.194.133) 2013-10-27 13:09Nuuree tseverle... gedeg heseg dutuu baina. Ehleed bodvol suun shingeneer saitar tseverleed daraa ni uldegdliig ni nuurnii savangaar savandaj usaar dooroos ni deesh ni chigleltei zail geh gesen baih l daa.
Хариулах