ГССҮТ-д коронавирусийн батлагдсан тохиолдол дахин нэмэгдэж, нэг тасгийг тусгаарлажээ

Twitter Print
2021 оны 03-р сар 12-нд 09:52 цагт
Мэдээний зураг,

Гэмтэл согог судлалын үндэсний төвд коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол цөөнгүй бүртгэгджээ. Тодруулбал, өнгөрөгч Даваа гарагт тус эмнэлэгийн хоёр ажилтан, нэг өвчтөн халдвар авсан нь батлагдсан байна. Улмаар эмнэлгийн бүх ажилтныг PCR шинжилгээнд хамруулан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг тусгаарлажээ. 

Түүнээс хойш эмнэлгийн ажилтнууд дундаас дахин 10 орчим батлагдсан тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээлэл байна. Халдварын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор тус эмнэлгийн нэгдүгээр давхарт байрладаг тасгийг тусгаарлан үйл ажиллагааг нь үргэлжлүүлж, гаднаас эргэлт оруулахыг зогсоосон аж. 

ГССҮТ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлын талаар ЭМЯ-наас албан ёсоор мэдээлээгүй байгаа юм. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.