
Английн премьер лигийн 32-р тойргийн тоглолтууд боллоо. Энэ удаа “Арсенал”-“Вестхэм” 3:1, “Кристал Палас”-“Эвертон”-ыг 3:2-оор хожсон бол “Манчестер Сити”-“Сандерлэнд”-тэй 2:2-оор тэнцсэн. Улирлыг “Ливерпуль” 77 оноотой тэргүүлж байгаа бол “Челси” 75, “Манчестер Сити” 71 оноотой удаалж байна. Харин “Их буучид” тэмцээнээ тав дараалсан хожлоор эхлүүлэн хүснэгтийг өнгөлж явсан ч төгсгөлийг тун тааруу хийлээ. А.Венгерын шавь нар өдгөө “Аваргуудын лиг”-ийн байраа хадгалж үлдэхийн төлөө тоглож эхэлсэн. Мөн премьер лигт хамгийн олон түрүүлсэн “Ман.Юнайтед” клубын доройтол үргэлжилсээр байна. Тэд 33 тойргийн дараа 19 хожил, 7 тэнцэн, 10 хожигдож 57 оноо авсан аж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.