Хүүхдээ аз жаргал дүүрэн өсгөхөд аав, ээжийн тэвчих 9 үйлдэл

Twitter Print
2020 оны 04-р сар 11-нд 17:09 цагт
Мэдээний зураг,

1. Хүүхэд санаатай, санаандгүй алдаа хийсэн ямар ч үед ЯАРАН гар далайж хашхиралгүй шалтгааныг нь сонсон яагаад буруу болохыг нь тайлбарлаж харилцан ойлголцож сурах.

2. Хүүхдэдээ амлалт өгчихөөд биелүүлж чадаагүй үедээ ЯАРАН шалтаг хэлж өөрийгөө өмгөөлөлгүй үнэн шалтгаанаа ойлгуулж уучлалт гуйх.

3. Үгүй гэж татгалзсан зүйлийг тань хэчнээн чарлаж нэхсэн ч ЯАРАН бууж өгөлгүй тууштай үгүй байх.

4. Хэчнээн уурлаж бухимдаж хоорондоо маргалдмаар байсан ч хүүхдийнхээ дэргэд ЯАРАН муудалцалгүй нэг хормын пауз авах.

5. Хүүхэд ямар нэг зүйлийг өөрөө хийж учрыг нь олох гээд удаан мунгинасан ч ЯАРАН урдуур нь оролгүй хүлээцтэй хандах.

6. Гадны уур бухимдлаа гэртээ авч орохгүйн тулд ЯАРАН хаалгаа таталгүй гүнзгий амьсгаа авч, таныг хүлээх үрсээ төсөөлөөд инээмсэглэн ороорой.

7. Тан руу хандан ярьж байх үед нь ЯАРАН таслалгүй дуустал нь сайн дэмжин сонсож өгөөрэй.

8. Хөршийн "мундаг" хүүтэй жишиж адилхан болгох гэж ЯАРАН шийдэлгүй, хүлээцтэйгээр өөрийгөө олоход нь туслаарай.

9. Хэдий хэцүү ч хүүхдийнхээ дэргэд, гэр бүлтэйгээ байхдаа утсаа бага оролдоорой.

Энэхүү зөвлөгөөг минь ЯАРАН гүйлгэж уншилгүй тогтоон тунгааж уншаарай.

Г. Төмөрзаяа

“Хөөрхөн шар шувуу” сургалт судалгааны төвийн захирал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.31) 2013-10-26 09:03
      • 0
      • 0

      Altangerel bagsh bol yag Orosod elchin saidaar suuhad taarsan hun. Mash olon talyn medlegtei, oros heliig yag eh hel shigee sursan, songodog uran zohiol bolood, uran zurag, hogjmiig nevterhii toli shig meddeg, bas oilgodog hun dee. Negen tsagt ene mundag huneer Orosyn bolood delhiin songodog uran zohiolyn hicheel zaalgaj baisandaa uneheer baharhdag. Ter uyed delhiin songodoguud oros hel deer l orchuulagdsan baidag baisan. Orosyn songodoguudaas aldart Tolstoin Anna Karenina, Dain ba Enkh, Dostoevski, Pushkin, Esenin gej ehleed l Parisiin Dari Ehiin sum, Ineemtgii hun, Monte kristo gun geed bicheed baival baragdahgui. Uneheer delhiin uran zohiolyg unshij baij l hun nudee neene shuu. Zaluuchuud sain nom unshij baigaarai.

      Хариулах