ЭЕШ-ийн бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ

2014 оны 04-р сар 18-нд 09:45 цагт
Мэдээний зураг,


ЭЕШ-ийн бүртгэл дуусахад 3 хоногийн хугацаа үлдээ. Одоогоор 38000 гаруй шалгуулагч шалгалт өгнө гэсэн урьдчилсан мэдээ гарсан бөгөөд үүнээс одоогийн байдлаар 35000 гаруй шалгуулагч бүртгүүлээд байна. Бүртгэлийн хугацаа өөрчлөгдөөгүй дөрөвдүгээр сарын 21-ны 18:00 цагт дуусна. Бүртгүүлээгүй сурагчид үлдсэн хугацаанд бүртгүүлэх бүрэн боломжтойгоос гадна бүртгэл дуусах хугацаа ойртох тусам боловсролын үнэлгээний төв болон харилцах банкны үйл ажиллагаанд ачаалал үүсдэг учир эрт бүртгүүлэхийг зөвлөж байна.

БҮТ-н мэргэжилтнүүд нэмэлт цагаар буюу амралтын өдрүүдэд ажиллаж байгаа тул бүртгэлийнхаа хугацаанд хичээл нэмүүлэх болон бүртгэлийн явцад гарсан ямар нэг зөрчилтэй бүртгүүлэгч БҮТ дээр ирж зөрчлөө арилгуулах бүрэн боломжтой. 

Г.Ганчимэг

 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: ding_ding48@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.