"Макс-Өргөө"-ийн хэрэг прокурорт шилжжээ

Twitter Print
2014 оны 04-р сар 18-нд 09:28 цагт
Мэдээний зураг,
Барилгын компаниудын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж эрдэнэт хүний амь нас сүйдсэн, эсвэл хүндээр бэртэж гэмтсэн ослууд Улаанбаатарт сүүлийн жилүүдэд цөөнгүй гарч байгаа. 

Хамгийн сүүлд гэхэд Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Гэсэр сүмийн уулзварын зүүн талд “Макс-Өргөө” ХХК-ийн бариулж буй барилгаас төмөр унаж, урд талынх нь замаар явсан Land Cruiser-200 машины жолооч харамсалтайгаар амь насаа алдсан билээ. 

Дээрх барилгыг тус компанийн захиалгаар 100 хувь хятадын хөрөнгө оруулалттай "Зуншин" компани гүйцэтгэж байсан гэдэг. 

Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж дууссан бөгөөд өчигдөр яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорт шилжүүлжээ. 

 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: ding_ding48@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.