Хөлөг онгоцны ослоор амь үрэгдсэн хүний тоо нэмэгдэж байна

Twitter Print
2014 оны 04-р сар 18-нд 09:04 цагт
Мэдээний зураг,
Мэдээний зураг,

Шар тэнгист осолдсон Өмнөд Солонгосын зорчигч тээврийн хөлөг онгоцны зорчигчдоос одоо 25 хүн амь үрэгдсэн болохыг тогтоожээ. Сүүл хэсгээрээ тэнгисийн гүнд суусан "Sewol" хөлөг гэнэт огцом эргэлт хийсний улмаас явж байсан чиглэлээ тэг хөндөлдөн тэнцвэрээ алдсанаар живсэн байж магадгүй гэж Өмнөд Солонгосын Засгийн газар үзэж байна.

Онгоцны ахмад 69 настай Ли Жон Сокыг хариуцлагад татаж мөрдөн шалгаж байгаа бол хөлөг онгоцонд үлдсэн 271 хүний хувь заяа одоо тодорхойгүй байна.

Өнөөдөр баасан гарагт ослын бүсэд гурван өргөгч кран авчирч хөлөг онгоцыг тэнгисийн мандалд татаж гаргах бөгөөд энэ ажиллагаанд эргийн хамгаалалтын 170 хөлөг оролцох аж. Мөн хоёр нисдэг тэрэг бүхий Америкийн тэнгисийн цэргийн Bonhomme Richard десантын хөлөг онгоц аврах ажиллагаанд оролцож байна. "Sewol" хөлөг онгоц 146 метр урт, 22 метр өргөн, дээд тал нь 921 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд осол болоход 180 тээврийн хэрэгсэл, 152 чингэлэг ачаатай явж байжээ.

Л. Отгонбат

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.