“НАМ”-чид МУИС-ийг самарч байна

Twitter Print
2019 оны 11-р сар 30-нд 16:26 цагт
Мэдээний зураг,

Эцэг эхчүүд төлбөр олох гэж яаж зовдгийг энэ хүмүүс даанч мэдэхгүй л дээ. Солонгосын Ерөнхийлөгч эмэгтэй найзынхаа хүүхдийн сургуулийн дүнд нөлөөлсөн хэрэгт буруутгагдан шоронд орсон.

Манай МУИС -ийн эрх мэдэлтнүүд энэ байтугай оюутныхаа “Си Си” мэдээллийн системд ажлын бус цагаар нэвтэрч, 99 оюутны дүнг зассан нь илэрчихээд байхад буруутай захиралууд нь өнөөдөр дэвшин ажиллаж байна. Энэ бол сурч мэдэхийн төлөө шөнөжин нойргүй сууж хичээж байгаа оюутныг хичээлдээ суудаг ч үгүй оюутантай адилхан үнэлж буй туйлын шударга бус дээрэм юм.

Өнөөдөр МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр МАН-ын Стратеги төлөвлөлтийн газрын дарга асан Я.Төмөрбаатар, Санхүү, хөгжил хариуцсан дэд захирлаар МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллага болох НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Ундрам, Хангамж үйлчилгээний газрын даргаар БГД-ийн ИТХ-д МАН-аас сонгогдсон В.Алтансүх зэрэг “намчид” томилогджээ. Эдний зарим нь 2020 оны сонгуульд дэвшихээр МУИС-ийг бараг сонгуулийн штаб болгох биз!!!

1..Ажлын бус цагаар сургуулийн “СИ СИ “ мэдээллийн системд нэвтэрч оюутнуудын дүнг засчээ

МУИС-ын эрх мэдэлтнүүд 2014-2017 оны хооронд нийт 99 оюутны дүнг “СИ СИ” системд нэвтэрч засчээ. 2014 онд- 41, 2015 онд 54, 2017 онд 4 оюутны дүнг ажлын бус цагаар зассан. Энэ хэрэгт одоогийн дэд захирал Ч.Ундрам нь Захиргаа, Дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирлаар ажиллаж байхдаа холбогджээ. Энэ талаар 2019.01.14-ний өдөр болсон Эдийн засгийн тэнхимийн хурлын протколд профессор Н ”Бид оюутныхаа ёс зүйн асуудлыг яриад байдаг. Гэтэл биднийг удирдаж байгаа хүмүүс өөрсдөө ёс зүйгүй. Жишээ нь: Дэд захирал Ч.Ундрам гэхэд өчнөөн оюутны дүнг зассан гэдэг. Албан тушаал буух болов уу? Эсвэл ухамсраараа өөрөө хэлэх болов уу? гэтэл дэвшээд Санхүү хариуцсан дэд захирал болчихлоо.Оюутнууд ийм багш нараасаа үлгэр аваад хуурч мэхэлсэн, буруу зүйл хийгээд явбал яах вэ” гэж хэлж байжээ.

Баасанжавын Отгон-н зураг.

Оюутнуудын дүнг зассан хэрэг илрэнгүүт захиралууд Сургалтын албаны нэг ажилтандаа бурууг тохоод өнгөрчээ. Өнөөдөр Ч.Ундрам гэгч Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшихээр бэлтгэлдээ оржээ. /Баримтаас дандаа ажлын бус цагаар зассаныг харж болно/

Баасанжавын Отгон-н зураг.

Баримт-2: МУИС-ийг “Секс онигоочин” удирдах ёсгүй гэж багш нар нь үзэж байна

МУИС-ын захирлаар намчин Я.Төмөрбаатар үүрэг гүйцэтгэгч гэдэг халхавчаар нэг захирлын бүрэн эрхийн хугацаа дуустал ажиллахдаа МУИС-ийн оюутнуудын төлбөрийг намчиддаа зориулж ирсний захын баримт нь УИХ-ын гишүүн А.Ундраагийн БНСУ-д ажилласан зардлыг МУИС-аас гаргуулсан явдал юм. Өмнө энэ талаар би бичсэн учраас давтах хэрэггүй.

Энэ удаа насаараа МУИС-т багшилсан нэгэн профессор Боловсролын сайд болон төрийн гурван өндөрлөгт хандсан албан бичгээс хэсэгчилэн хүргэе. Тэрээр “Миний бие МУИС-д 1984 оноос эхлэн дагалдан багш, багш, ахлах багш, дэд профессор, профессор зэрэглэл дээр ажиллаж өнөөг хүрэхдээ Я.Төмөрбаатар захирлын үеийнх шиг ийм хууль бус, шударга бус хавчлага дарамтанд ажиллаж үзсэнгүй. Я.Төмөрбаатар Эрдмийн Зэрэг Хамгаалуулах Зөвлөлийн гишүүдэд хэдэн цагийн турш секс онигоо ярьсан. Үүнийг би Үндсэн хуулийн Цэцийн даргын үйлдлээс ямар ч ялгаагүй, Эрдмийн Зэрэг Хамгаалуулах Зөвлөлийн гишүүдийг дорд үзэж доромжилсон, өөрөө ийм асуудалд дуртай гэдгээ ямар нэг хэлбэрээр илэрхийлж байгаа хэрэг гэж үзэж байна” гээд түүний маш олон хууль бус үйлдлүүдийг илчилжээ.

Өмнө нь тэдний хууль бус үйлдлийн талаар оюутнууд, багш нар нь удаа дараалан тэмцэл хийж, холбогдох газруудад хандсаар ирсэн ч харамсалтай нь өнөөдөр Монгол ТӨР-ийн дээр НАМ сандайлсан нь гашуун үнэн. Тэдний тэмцэл нам нэгтнүүдийн хоорондох амны зугаа болоод л өнгөрдөг. Ерөнхий сайд, Боловсролын сайд.... бүгд нам нэгтэй найзууд, хамт ажиллаж байсан хүмүүс учраас бие биедээ хариуцлага тооцно гэвэл "гонжийн жоо". Нийтийн эрх ашгийн төлөө тэмцсэн бүхэн хад мөргөж байна.

Баасанжавын Отгон-н зураг.

Намчид ядаж Монголын оюун санааг хорлон сүйтгэхээ зогсооно уу!!!! МАН өөрсдийнхөө намын луйварчидтай тэмцэж чадахгүй байж юун Монголд шударга ёс тогтоох вэ. Дараагийн ноцтой баримтуудыг цувралаар дэлгэх болно

Сэтгүүлч Б.Отгон

2019.11.30

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.