Польш Украинд зэр зэвсэг нийлүүлэхээ зогсоожээ

Twitter Print
2023 оны 09-р сар 22-нд 11:23 цагт
Мэдээний зураг,

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Польш дотоодын фермерүүдийнхээ эрх ашгийг хамгаалж байгаа нэрийн доор Украины үр тарианы импортонд хориг тавьснаараа Москвад тусалж байна хэмээн мэдэгдсэний хариуд Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий Варшав Киевт зэр зэвсэг нийлүүлэхээ зогсоож байгаа тухай мэдэгдсэн байна.

Польш улс нь ОХУ Украин руу довтолсноос хойш Киевийг тууштай дэмжиж, зэр зэвсгийн гол нийлүүлэгчдийн нэг болсон ба дайн эхэлснээс хойш украины олон сая дүрвэгсдийг эх орондоо хүлээн авсан билээ.

Өнгөрсөн 5-р сард Европын холбооны зөвлөл Болгар, Унгар, Польш, Румын болон Словакийн фермерүүдийг дэмжих зорилгоор Украины үр тариа, хүнсний бараа бүтээгдэхүүний импортонд хориг тавьсан билээ. Уг хоригийн дагуу Украин үр тариа, хүнсний бараа бүтээгдэхүүнээ дээрх 5 улсаар дамжуулан тээвэрлэж болох ч эдгээр 5 улсын нутаг дэвсгэрт худалдаалах хориотой байсан юм.

Энэ сарын 15-наас Европын холбооны зөвлөлөөс Украины үр тарианы импортонд тогтоосон хоригоо цуцалсан ч Польш, Унгар, Словак зэрэг орнууд уг хоригийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ мэдэгдсэн юм. Үүний хариуд Киев Унгар, Польш, Словакийн эсрэг Дэлхийн Худалдааны Байгууллагад гомдол гаргасан аж.

Уг явдлаас хойш Украин, Польшийн харилцаа муудаж, өнгөрсөн лхагва гарагт Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий улсынхаа батлан хамгаалахын салбарыг нэн тэргүүнд тавьж, армиа шинэ, орчин үеийн зэр зэвсгээр хангахаар шийдсэн гэдгээ мэдэгдэж, цаашид Киевт зэр зэвсэг нийлүүлэхгүй гэжээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский НҮБ-ын Ерөнхий ассамблейд үг хэлэхдээ Варшав өөрт ямар ч ашиггүй, Орост тал зассан шийдвэр гаргалаа хэмээн мэдэгдсэний дараа Польшийн эрх баригчид тус улсад суугаа Украины элчин сайдыг дуудаж, хариу арга хэмжээ авна хэмээн анхааруулжээ.

Польшуудын хувьд Украины үр тариа, хүнсний бараа бүтээгдэхүүний импортын асуудал анхаарлын төвд байгаа нь ирэх сард болох сонгуультай холбоотой бөгөөд эрх баригч Хууль ба Шударга ёс нам фермийн аж ахуй эрхлэгчдийн дунд рейтинг өндөртэй аж.

Ерөнхий сайд Матеуш Моравецкий, "Бид анхнаасаа Украинд тусалж, Украины төлөө маш их зүйлсийг хийсэн тийм ч учраас Киев бидний ашиг сонирхлыг ойлгоно гэсэн хүлээлттэй байна. Олон асуудалтай байгааг нь ойлгож байгаа ч бидний хувьд манай фермерүүдийн ашиг сонирхол илүү чухал." хэмээн онцолжээ.

Нөгөө талаас Румыний Хөдөө аж ахуйн сайд Флорин Барбу ирэх 30 өдөрт Бухарест Киевтэй хамтран Румыний фермерүүдийн эрх ашгийг хамгаалах үр тарианы экспортын хяналтын төоөвлөгөө боловсруулна хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.131.235.198) 2023-09-25 17:56
      • 0
      • 0

      ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ нөхөн олгож байна. Утас: 88671597 ОХУ, ЗХУ-ын их дээд сургуулийн дипломын апостиль баталгаажуулалт хийнэ. Утас: 88671597

      Хариулах

    • DR. ADITY

      (197.211.58.199) 2023-09-22 12:42
      • 0
      • 0

      Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

      Хариулах

    • Зочин

      (175.103.25.37) 2023-09-22 14:01
      • 0
      • 0

      Солиороод бай

      Хариулах