
Хүссэн үед нь кекс хийгээд байвал намайг манай нөхөр сайн нарийн боовчин гэх байх. Хүссэн сайхан цуйванг нь хийгээд өгвөл манай нөхөр намайг халамжтай гэх байх гэж би уг нь бодсон.
Дээшээ шидсэн хувцасыг нь цуглуулж угааж, доошоо шидсэн оймсыг нь цуглуулж, хувцсыг нь индүүдэж, хамгийн сайхан цэвэрхан хувцсыг өмсгөөд гаргахад намайг хайрлаж, өдөржингөө миний хайрыг санагалзаж гэрлүүгээ яарч ирэх байх гэсэн чинь нөгөө цэвэрхэн хувцсаа өмсөөд өр нарийн боовчин хайж олоод кекс хийхээр яваад өгвөө. Шалтгаан нь юундаа байв? Учир нь чамд үнэ цэнэ гэж байхгүй байна шүү дээ.
Учир нь тэр хүн чамайг учирлаж ойлгож хайрлахаа болино. Хүссэн үедээ кекс хийхэд чамаас уйдаж, хүссэн үед нь хүссэн хоолыг хийх нь хоолны чинь үнэ цэнийг унагаана. Улмаар өөрийгөө илүү, илүү амжилттай гэж бодож, биеэ тоож, үл тоомсорлож, анхныг шигээ чамайг хайрлахаа болино. Хайрлаж байгаа нь энэ гээд өөрийнхөө үнэ цэнийг унагаасан учир тэр өөр нарийн боовчин хайж байгаа юм. Юм болгонд өөрийн гэсэн давтамжийн цаг хугацаа, өөрийн гэсэн хил хязгаар, өөрийн гэсэн үнэ цэнэ бий. Үүнд л учир байгаа юм.
Давс нь таарсан хоол сайхан амттай байдаг шиг үүний хэмнэлийг тааруулахыг л ухаан зарах гээд байгаа юм шүү дээ. Сайн кексчин байхаас илүүтэйгээр ухаалаг кексчин байх ёстой цаг үетэй бид нар тулгарч байна. Хамгийн чухал нь битгий халамжил биш харин давс хужраа тааруул, юмыг битгий хэтрүүлж өөрийнхөө үнэ цэнийг унагаарай гэсэн санаа.
Э.Дөлгөөн
Азийн фэнгшүй холбоо
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Zuvuu
(66.181.161.19) 2020-09-17 13:02Goe heljee
Хариулах