
Бүгд Найрамдах Солонгос Улсын Seegene Inc. компаниас 500,000 ам.доллар буюу 1.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий КОВИД-19 халдварын Полимеразын гинжин урвалын анализатор машин, вирусын нуклейн хүчлийг ялгах автомат аппаратыг ЭМЯ-д хандивлаж байгааг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ли Ё Хун өнөөдөр хүлээлгэн өглөө.
БНСУ-ын Seegenе Inc. компаниас КОВИД-19 халдварыг илрүүлэх, баталгаажуулах гол шинжилгээний аппаратуудыг оношлуурын хамт иж бүрнээр хүлээлгэн өгч байгаа нь цаг үеэ олсон нэн чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Эдгээр аппарат, тоног төхөөрөмжийг хэрэгцээ шаардлага өндөр байгаа эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгөх юм.
БНСУ-аас Монгол Улсад КОВИД-19 халдвартай тэмцэх, сэргийлэхэд зориулж, лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгслийн тусламжийг удаа дараа үзүүлж байна.
БНСУ нь эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах, эмч мэргэжилтнийг чадавхжуулах, лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг билээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.