УИД-ийн үнэт цаас 6,29 хувиар өсчээ

Twitter Print
2014 оны 04-р сар 17-нд 18:56 цагт
Мэдээний зураг,
Энэ өдөр хамгийн их өсөлттэй үнэт цаас “Улсын Их Дэлгүүр” -ийн хувьцаа байжээ. Тус үнэт цаасны ханш өмнөх өдрийн хаалтын ханшаас 35 төгрөг буюу 6,29 хувиар өсчээ. Ингэснээр тус хувьцааны өнөөдрийн хаалтын ханш 590 төгрөг болов.


Үүнээс гадна “Шивээ овоо” 6,08 хувь, “Талх чихэр” 5,7 хувь, “Шарын гол” 2,06 хувь, "АПУ" 1,33 хувийн өсөлттэйгөөр хамгийн их өсөлттэй үнэт цаасны жагсаалтад бүртгэгджээ.

Түүнчлэн энэ өдөр "Материалимпекс" ХК-ын хувьцаа хамгийн бууралттай байж өмнөх өдрийн хаалтын ханшаас 1600 төгрөгөөр буюу  11,68 хувиар буурчээ. Ингэснээр тус хувьцааны өнөөдрийн хаалтын ханш 12 100 төгрөг болсон юм. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.