Дэлхийн аваргын “Эротик” хуваарь

Twitter Print
2014 оны 04-р сар 20-нд 08:11 цагт
Мэдээний зураг,
Энэ зуны хамгийн том спортын наадам нь хөлбөмбөгийн Дэлхийн аваргын тэмцээн билээ. Зохион байгуулагч орон шигшээ багтаа анхаарал хандуулахаас гадна ирсэн зочдыг уйдаахгүйн тулд сонирхолтой зүйл олныг санаачилсан байна. Үүний нэг нь “Эротик” хуанли аж. Хэсгээ тэргүүлсэн найман улсын загвар өмсөгч бүсгүйчүүдийн зурагтай энэхүү хуанли дээр тухайн багийн тоглолтын хуваарь бичигджээ.

“Самбагийн хаад” нутаг дээрээ болох тэмцээнд зургаа дахь алтан дагинаа хүртэх төлөвлөгөөтэй байгаа. Үүний тулд 1994 оны Дэлхийн аварга К.А.Фарейро, 2002 оны цом хүртсэн дасгалжуулагч С.Ф.Сколари нарыг үндэсний шигшээ багийг удирдах үүрэг өгсөн. Тэд 23 тоглогчийн нэрийг сонгоогүй бөгөөд энэ сард багтаан шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлана гэдгээ мэдэгджээ.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.