13 хүүхэд мориноос унаж, хоёр хүүхдийн гар нь хугарчээ

Twitter Print
2014 оны 04-р сар 17-нд 16:54 цагт
Мэдээний зураг,
Өнөө жилийн хаврын тэргүүн сарын “Дүнжингарав 2014” энэ сарын 13-нд Хүй долоон худаг-Цагаан хөтөлд болсон билээ. Энэ уралдаан Цагаан сарын баярын өмнө болох байсан ч өвөл морь уралдуулахгүйн үүндээс хойшлогдоод байсан. Монголын морин спорт, уяачдын холбоо зохион байгуулалтыг сайн хийсэн гэж мэдэгдсэн ч 13 хүүхэд мориноос унаж, хоёр хүүхэд гарын шуу нь хугарч гэмтжээ. Энэ талаар Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, СХД, ХУД-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн ажилтнууд мэдэгдсэн аж. Тэд уралдааны явцад 11 хүний бүрэлдэхүүнтэй хүүхэд хамгааллын чиглэлээр хяналт тавьж ажилласан байна. Хурдан морины уралдаанд дөрвөн насны 399 морийг 236 хүүхэд унажээ.
Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.