Галт уул аюулын харанга дэлдлээ

Twitter Print
2014 оны 04-р сар 17-нд 16:36 цагт
Мэдээний зураг,
Бид өмнө нь АНУ-ын баруун хэсэгт орших Йеллоустоны галт уул сэрж магадгүй тухай мэдээлж байна. Хэрэв энэ галт уул сэрж идэвхижвэл Дэлхий сүйрэх хүртэл аюултай аж. Олон улсын хамтарсан эрдэмтэдийн баг супер галт уулыг судалсан тухай мэдээллээ. Супер галт уулын бэл дэхь зарим нуурын градус Цельсийн 29 хүрч, тус галт ууланд үеэс үед идээшин амьдарсан зэрлэг үхрүүд дайжиж байгаагаас харахад байдал тайван бус байгаа гэдгийг хэлсэн байна. Түүнэээс гадна эрдэмтэд 2014 оны эхээр 50 гаруй удаагийн түлхэлт бүртгэсэн бөгөөд хамгийн хүчтэй нь 2014 оны гуравдугаар сарын 30-ны өглөөнийх байсэн гэнэ. Түүний хүч 4,8 балл байсан юм. Мөн тус галт уулын дэлбэрэлт дэлхийн сүйрлийн шалтгаан ч байж магадгүй талаар таамаг дэвшүүлжээ.

Ямартай ч Йеллоустоны галт уул сэрвэл байгалийн гамшиг нүүрлэх аж. Йеллоустон галт уул Вайоминг мужид орших бөгөөд дөрвөн мянган квадрамт метр газрыг эзлэх асар том тогоо буюу өрхтэй. Энэ нь Токио хотын нутаг дэвсгэр дээр Москва хотын газрын 1.5-ийг нь нэмсэнтэй тэнцэнэ гэсэн үг. Гадаадын эх сурвалжуудын мэдээгээр тус галт уулын зарим газраас халуун магм бургилан гарч байгаа гэсэн. Йеллоустоны галт уул манай гараг дээрх хамгийн хүчтэй дэлбэрэлт явагдах магадлалтай нь юм байна. Түүний дэлбэрэлтийн хүч хэдэн мянган атомын бөмбөг хаясантай тэнцэнэ гэдгийг эрдэмтэдийн баг тогтоосон байна.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (180.235.184.232) 2014-04-18 14:52
      • 0
      • 0

      хумуус ямар сонин болчихсон юм бэ,ягаад дэлбэрээсэй гээд байгаа юм болоо.монголчууд зовлон узээгүй ард тумэн юм даа.

      Хариулах

    • Зочин

      (182.160.0.121) 2014-04-18 09:13
      • 0
      • 0

      delbercheesei

      Хариулах

    • Зочин

      (103.26.195.139) 2014-04-17 23:16
      • 0
      • 0

      mongol l uldej magaddaa

      Хариулах

    • yag

      (203.91.119.90) 2014-04-17 23:08
      • 0
      • 0

      hurdan delbereesei

      Хариулах

    • танил

      (103.26.194.27) 2014-04-17 20:19
      • 0
      • 0

      хэхэ одоо удахгүй цас биш үнс ордог болох нь л дээ

      Хариулах