Плей-оффт тавтай морил

Twitter Print
2014 оны 04-р сар 17-нд 16:18 цагт
Мэдээний зураг,
Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2013-2014 оны улирлын тойргийн тоглолт өнөөдөр өндөрлөж байна. Энэ улирлын онцлох баг нь 82 тоглолтоос 62 хожил авсан “Сан Антонио Сперс” боллоо. Мөн Г.Поповчийн залуус 19 тоглолт дараалан ялалт байгуулж NBA-ийн түүхэнд эхний тавд орох амжилт үзүүлсэн юм. Харин “Филадеьфи 76” баг 24 дараалан ялагдал хүлээж анти-рекорд тогтоосон.

Энэ улирлын плей-оффын тоглолт ирэх ням гарагт эхэлнэ. Өрнөд бүсийн оноолтыг харахад “Сан Антонио Сперс”-“Мемфис Гризоес” багуудын тулаан сонирхол татаж байна. Дээрх хоёр баг 2011 онд яг энэ байдлаар гарч ирж тоглоход “Баавгайнууд” 4:2-оор хожиж байсан. Сүүлийн 20 жилийн түүхэнд наймдугаар байраар гараад нэгээр гарсан багийг хожсон хэдхэн тохиолдол бүртгэгдсэн билээ. 1999 онд “Нью Йорк Никс” бүсийн тэргүүн баг “Филадельфи 76”-г буулган авсан бол 2007 онд Дорнод бүсээ тэргүүлсэн “Даллас” наймдугаар байраар гарч ирсэн “Алтан мужийн дайчдад” хожигдсон аж.

Харин Канадын ганц төлөөлөл “Торонто Рэпторс” улирлын эхнээс боломжийн тоглолт үзүүлж хөнгөхөн учраатай таарлаа. Нийслэл хотын баг хэдийгээр плей-оффт шалгарсан ч шилгүүдийн тулаанд ялалт байгуулах хэмжээнд очоогүй билээ.

 

2013-2014 оны плей-оффын оноолт

Дорнод бүс

Индиана Пейзерс – Атланта Хаукс

Майами Хит – Шарлотте Бобкетс

Торонто Рэпторс – Вашингтон Визардс

Чикаго Буллз – Бруклин Нэтс

Өрнөд бүс

Сан Антонио Сперс – Мемфис Гризлес

Оклахома Сити Тандер – Даллас Маверикс

Лос Анжелес Клипперс – Голден Стэйт Уорерз

Хьюстон Рокетс – Портлэнд Блэзерс

2013-2014 оны улирлын дүн

Дорнод бүс

Багийн нэр

Тоглосон тоглолт

Хожил

Хожигдол

1

Индиана

82

56

26

2

Майами Хит

82

54

28

3

Торонто

82

48

34

4

Чикаго

82

48

34

5

Бруклин

82

44

38

6

Вашингтон

82

44

38

7

Шарлотте

82

43

39

8

Атланта

82

38

44

9

Нью Йорк

82

37

45

10

Клевлэнд

82

33

49

11

Детройт

82

29

53

12

Бостон

82

25

57

13

Орлэндо

82

23

59

14

Филадельфи

82

19

63

15

Милуоки

82

15

67


Өрнөд бүс

Багийн нэр

Тоглосон тоглолт

Хожил

Хожигдол

1

Сан Антонио

82

62

20

2

Оклахома

82

59

23

3

Клипперс

82

57

25

4

Хьюстон

82

54

28

5

Портлэнд

82

54

28

6

Голден Стэйт

82

51

31

7

Даллас

82

49

33

8

Мемфис

82

49

33

9

Финикс

82

48

34

10

Миннесота

82

40

42

11

Денвер

82

36

46

12

Нью Орленс

82

34

48

13

Сакраменто

82

28

54

14

Лэйкерс

82

27

55

15

Юта Жаз

82

25

57

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.