Алла Пугачева 71 насны босго алхлаа

Twitter Print
2020 оны 04-р сар 16-нд 14:53 цагт
Мэдээний зураг,

Оросын эстрадын хатан хаан Алла Пугачева уран бүтээлээрээ өөрийн гэсэн онцлогтой, дууны урлагийн бүхэл бүтэн эрин үеийг бүтээсэн агуу эмэгтэй билээ. Алла Борисовна Пугачёва 1949 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Москва хотод төрсөн. 

Алла Пугачёва 1974 онд Бүх холбоотны эстрадын жүжигчдийн V уралдаанд оролцож гуравдугаар байр эзэлсэн явдал нь нэр алдрын оргилд хүрэх гараа байжээ. Тэрээр “Золотойорфей” олон улсын дууны уралдаанд эх орноо төлөөлөн оролцохдоо Болгарын зохиолч, дуучин Эмила Димитровагийн “Арлекино” дууг дуулжээ. Тэргүүн байрын шагнал хүртсэн уг тэмцээн, “Арлекино” дуу хоёр залуу дуучны хувь заяаг орвонгоор нь эргүүлсэн юм.

Түүнээс хойш олон улсын дууны тэмцээнүүдэд оролцох урилга тасраагүй. Нэрт дуучны урын санд 500-гаад дуу байдаг. Тэрээр авьяаслаг дуучин төдийгүй найруулагч, жүжигчин, продюсер, бизнес эрхлэгч юм.

Алла Пугачёва 71 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ | News.MN

Дети Аллы Пугачевой довели ее до слез - видео - «ФАКТЫ»

Ясновидящая о Пугачевой: «Аллу Борисовну ждет пополнение в ее ...

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.