Хурим найрын ууц, шүүсийг хэрхэн хөнддөг вэ?

Twitter Print
2019 оны 10-р сар 01-нд 10:54 цагт
Мэдээний зураг,

Намрын дунд сарын шинийн 17 тун удахгүй болно. Хуримаа хийхээр төлөвлөж буй хосууддаа Монгол хуримын ёс жаягаас танилцуулъя.

УУЦ ХӨНДӨХ ЁС

Хурим найрын ууц шүүсийг хүргэний талын нагац хөндөнө. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураас дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугараг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна.

Дараа нь харцага талын ирмэгийн мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина.

Ийнхүү хөндсөний дараа рестораны зөөгч, үйлчлэгчид ууцыг жижиглэн зүсч таваглаад ширээ бүрт тараана. Энэ нь ирсэн зочин бүрт хоёр хосын болоод хурим найрын буян хишгийг хүртээж байгаа билэгдлийн утга учиртай юм. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.