Чингисийн талбайгаас гадаадад байгаа дипломат төлөөлөгчийн газруудтай шууд холбогдоно

Twitter Print
2014 оны 04-р сар 17-нд 13:30 цагт
Мэдээний зураг,
Гадаад харилцааны яамны “Нээлттэй өдөрлөг”-ийг энэ сарын 19-ний бямба гарагт Чингисийн талбайд зохион байгуулагдах аж. 

“Нээлттэй өдөрлөг”-ийг Гадаад харилцааны сайд Л.Болд нээж үг хэлэх бөгөөд яамны газар нэгжүүд болон Улаанбаатар дахь гадаадын Дипломат төлөөлөгчийн газрууд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгөх юм байна. Мөн Консулын газрынхан виз мэдүүлэх, гадаадад зорчихтой холбоотой зөвлөгөө өгч, нотариатын үйлчилгээ үзүүлэн, хилийн чанадад байгаа зарим Дипломат төлөөлөгчийн газартай иргэдийг холбож сонирхсон асуултдаа хариулт авах боломжоор хангах гэнэ.  
Түүнчлэн, энэ үеэр Гадаад харилцааны төв архивын үзэсгэлэн гарч, архивтай холбоотой үйлчилгээ үзүүлэх бөгөөд Дипломат ёслолын албанаас дипломат ёслолын талаар мэдээлэл өгөх ба Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг оролцох юм байна. Гадаад харилцааны яамнаас “Нээлттэй өдөрлөг”-ийн ажиллагаанд идэвхтэй оролцохыг ард иргэдэд уриалж байна.

Д.Энхтүвшин

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: eegii1967@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.